"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Америк эмч нар эмчилгээндээ эм биш жимс бичиж өгдөг болжээ
Нью-Йорк хотын хоёр ч эмнэлэг өвчтөнүүдийнхээ эмийн жоронд эм тарианы оронд жимс ногоо бичиж өгдөг болсон байна. Гэхдээ мэдээж илүүдэл жингээс болж өвдөж зовиурлаж байгаа хүмүүст, ялангуяа бага насны хүүхдүүдэд ийм эмчилгээ хийж байгаа аж. Тэд өвчтөнүүдийнхээ эмийн жор дээр нэг өдрийн жимс, ногооны хэрэглээг ахиугаар бичиж, шинэхэн, эрүүл хүнсний ногоо жимсийг фермерүүдийн захаас авахад нь зориулж купон олгодог болсон байна.
Өмнө нь зөвхөн насанд хүрсэн, ахмад насны хүмүүст ажиглагддаг байсан өвчлөлд өдгөө бага насны хүүхдүүд ч өртөж, эмнэлгийн байнгын өвчтөнүүдийн нэг болсон нь тэдний илүүдэл жинтэй холбоотой юм. Тийм ч учраас хүүхдүүдийг эрүүл аргаар турааж, эрүүл мэндийг нь хамгаалахаар нэгдсэн бодлого гаргах ажиллаж байгаа нь энэ. Хүүхэд багаасаа илүүдэл жин тээнэ гэдэг насанд хүрээд зүрх судас, диабет гээд янз бүрийн өвчнөөр өвдөх суурь нь болдог учир хүүхдүүдийг эрүүл хооллож, илүү хөдөлгөөнтэй амьдарч сургах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд анхааруулсаар байгаа. Хүүхдийн таргалалтын хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог Жоржиа муж гэхэд нийт хүүхэд багачуудынх нь 40 хувь буюу сая гаруй хүүхэд илүүдэл жинтэй гэсэн тоо бий. Гэтэл тэдний эцэг эхчүүдийн 75 хувь нь хүүхдийн таргалалтыг ноцтой асуудал гэж үзэхгүй байгаа нь бүр аюултай байгаа юм.
Нью-Йорк хотын хоёр ч эмнэлэг өвчтөнүүдийнхээ эмийн жоронд эм тарианы оронд жимс ногоо бичиж өгдөг болсон байна. Гэхдээ мэдээж илүүдэл жингээс болж өвдөж зовиурлаж байгаа хүмүүст, ялангуяа бага насны хүүхдүүдэд ийм эмчилгээ хийж байгаа аж. Тэд өвчтөнүүдийнхээ эмийн жор дээр нэг өдрийн жимс, ногооны хэрэглээг ахиугаар бичиж, шинэхэн, эрүүл хүнсний ногоо жимсийг фермерүүдийн захаас авахад нь зориулж купон олгодог болсон байна. Өмнө нь зөвхөн насанд хүрсэн, ахмад насны хүмүүст ажиглагддаг байсан өвчлөлд өдгөө бага насны хүүхдүүд ч өртөж, эмнэлгийн байнгын өвчтөнүүдийн нэг болсон нь тэдний илүүдэл жинтэй холбоотой юм. Тийм ч учраас хүүхдүүдийг эрүүл аргаар турааж, эрүүл мэндийг нь хамгаалахаар нэгдсэн бодлого гаргах ажиллаж байгаа нь энэ. Хүүхэд багаасаа илүүдэл жин тээнэ гэдэг насанд хүрээд зүрх судас, диабет гээд янз бүрийн өвчнөөр өвдөх суурь нь болдог учир хүүхдүүдийг эрүүл хооллож, илүү хөдөлгөөнтэй амьдарч сургах хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд анхааруулсаар байгаа. Хүүхдийн таргалалтын хэмжээгээр улсдаа хоёрдугаарт ордог Жоржиа муж гэхэд нийт хүүхэд багачуудынх нь 40 хувь буюу сая гаруй хүүхэд илүүдэл жинтэй гэсэн тоо бий. Гэтэл тэдний эцэг эхчүүдийн 75 хувь нь хүүхдийн таргалалтыг ноцтой асуудал гэж үзэхгүй байгаа нь бүр аюултай байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
tugsuu
Ymar sonin ym be
2013.07.27
























