"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Iphone утсандаа хуурамч цэнэглэгч ашигласан эрэгтэй комд оржээ
“Apple” компани Хятадын хэрэглэгчдэдээ хандан хуурамч цэнэглэгч ашиглахгүй байхыг анхаарууллаа. Iphone утсандаа хуурамч цэнэглэгч холбосноос цахилгаанд цохиулан, одоо комын байдалд ороод буй нэгэн хятад эрэгтэйн тухай мэдээлэл гарсны дараа тус компани дээрх анхааруулгыг гаргасан юм. Энэ сарын 8-нд дээрх эрэгтэй утсаа цэнэглэж байхдаа ярьснаас цахилгаанд цохиулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт бие нь бүр муудаж, одоо комын байдалтай болоод байгаа гэнэ.
Үүнээс өмнөхөн бас нэг хятад бүсгүй iPhone-оо хуурамч цэнэглэгчээр цэнэглэж байхдаа дуудлага аван ярьснаас болж, цахилгаанд цохиулан амь насаа алдсан билээ. Энэ хоёр явдлын дараа Apple компани хэрэглэгчдэдээ, ялангуяа Хятадын худалдан авагчдад хандан мэдэгдэхдээ тус компанийн бүтээгдэхүүн, дагалдах хэрэгслийг ч зөвхөн нэрийн барааны дэлгүүрээс л авч байхыг дахин давтан анхааруулахын зэрэгцээ уучлал хүссэн байна. Түүнчлэн оригиналь цэнэглэгч ямар байх шинж тэмдэгийг ч тайлбарлаж өгчээ.
“Apple” компани Хятадын хэрэглэгчдэдээ хандан хуурамч цэнэглэгч ашиглахгүй байхыг анхаарууллаа. Iphone утсандаа хуурамч цэнэглэгч холбосноос цахилгаанд цохиулан, одоо комын байдалд ороод буй нэгэн хятад эрэгтэйн тухай мэдээлэл гарсны дараа тус компани дээрх анхааруулгыг гаргасан юм. Энэ сарын 8-нд дээрх эрэгтэй утсаа цэнэглэж байхдаа ярьснаас цахилгаанд цохиулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт бие нь бүр муудаж, одоо комын байдалтай болоод байгаа гэнэ.Үүнээс өмнөхөн бас нэг хятад бүсгүй iPhone-оо хуурамч цэнэглэгчээр цэнэглэж байхдаа дуудлага аван ярьснаас болж, цахилгаанд цохиулан амь насаа алдсан билээ. Энэ хоёр явдлын дараа Apple компани хэрэглэгчдэдээ, ялангуяа Хятадын худалдан авагчдад хандан мэдэгдэхдээ тус компанийн бүтээгдэхүүн, дагалдах хэрэгслийг ч зөвхөн нэрийн барааны дэлгүүрээс л авч байхыг дахин давтан анхааруулахын зэрэгцээ уучлал хүссэн байна. Түүнчлэн оригиналь цэнэглэгч ямар байх шинж тэмдэгийг ч тайлбарлаж өгчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























