"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Солонгосын дайн дууссан ойг Өмнөд Солонгост тэмдэглэлээ
Солонгосын хойгт 1950-1953 онд болсон зэвсэгт мөргөлдөөн, дайн дуусгах тухай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 60 жилийн ойг БНСУ-д тэмдэглэж Сөүлийн талд байлдаж яваад амь үрэгдсэн дайчид, НҮБ-ын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэлээ.
Нийслэл Сөүлийн төвд байдаг амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт болсон ёслолд солонгосын дайнд оролцож явсан ахмад дайчид, гадаадын 27 орны төлөөлөгчид, элчин сайдууд, энгийн иргэд гээд дөрвөн мянган хүн оролцсон байна.
Ёслолд үг хэлсэн БНСУ-ын ерөнхийлөгч Пак Кын Хе Өмнөд Солонгосын энх тайван, эрх чөлөөний төлөө амь насаараа дэнчин тавьж тулалдаж явсан ахмад дайчиддаа талархал илэрхийлээд Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван байдал тогтоохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллахаа хэлсэн байна.
“Өнгөрсөн 60 жилд Солонгосын хойгт энх тайван байдал үргэлжилж, манай гариг дээр сөргөлдөөн буудалцаан бололгүй хамгийн удаан хугацаа өнгөрсөн бүс байлаа. Бид одоо шинэ Солонгосын хойгийн төлөө дайсагнал, мөргөлдөөнийг зайлшгүй таслан зогсоох хэрэгтэй байна. Энэ хойг дээр энхтайван, итгэл найдварын шинэ эрин үеийг нээх ёстой” гэж БНСУ-ын ерөнхийлөгч тэмдэглэжээ.
Тэр бас Пеньяны дэглэм олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай нэг гишүүн байж бусад орнуудтай нягт хамтран ажиллах, БНАСАУ-тай эрчимтэй хамтран ажиллах нөхцлийг хангахаа амласан байна. Пак Кын Хе цааш нь хоёр улсын хоорондох цэрэггүй бүсэд олон улсын хүрээлэн байгуулах, “энхтайван, итгэлцлийн бүс” болгох саналаа хэлжээ.
Энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны ойд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун илгээлт ирүүлж БНАСАУ-ыг цөмийн зэвсэг бүтээхээсээ татгалзаж, олон улсны хамтын нийгэмлэгийн бүрэлдхүүний нэг хэсэг болж, улс орнуудтай яриа хэлэлцээрийн замд орно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ахмад дайчид, эх оронч хүмүүжлийн агентлагийн захирал Пак Сын Чхун Солонгосын дайны ахмад дайчдад ойн медалиар шагнажээ.
Солонгосын хойгт 1950-1953 онд болсон зэвсэгт мөргөлдөөн, дайн дуусгах тухай энхийн хэлэлцээрт гарын үсэг зурсны 60 жилийн ойг БНСУ-д тэмдэглэж Сөүлийн талд байлдаж яваад амь үрэгдсэн дайчид, НҮБ-ын цэргүүдийн дурсгалыг хүндэтгэлээ.Нийслэл Сөүлийн төвд байдаг амь үрэгдсэн дайчдын дурсгалын цогцолборт болсон ёслолд солонгосын дайнд оролцож явсан ахмад дайчид, гадаадын 27 орны төлөөлөгчид, элчин сайдууд, энгийн иргэд гээд дөрвөн мянган хүн оролцсон байна.

0 Сэтгэгдэл