Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сирийн дайны уршгаар 100 мянган хүн амь үрэгдсэн
Хоёр жилийн өмнөөс ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахаар эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь иргэний дайн болж өргөжсөнөөс 100 мянга орчим хүн амиа алдсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдлээ. Тэр бас Сирийн хямралыг зохицуулах асуудлаар  Женевийн бага хурлыг яаралтай  зарлан хуралдуулах хэрэгтэйг уриал-
лаа.
“Энэ зөрчлийг цэрэг дайны замаар шийдвэрлэж болохгүй, гагцхүү улстөрийн шийдвэр гаргаж зохицуулах ёстой” гэж Бан Ги Мун, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзаж хэлэлцээр хийснийхээ дараах хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Бан Ги Мун бас улс орондоо болж байгаа хүчирхийллийг зогсоохын тулд энхийн яриа хэлэлцээрийн ширээнд суухыг Сирийн засгийн газарт  уриалсан байна. НҮБ-ын мэдээгээр лалын  шашинтнуудын Рамадан сарын үеэр гэхэд л сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг уриалсаар байтал хоёр мянга орчим хүн амь үрэгдсэн гэжээ.
Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах эсэргүүцлийн  хөдөлгөөн 2011 оны гуравдугаар сард  эхэлнээс хойш  тус орны дөрвөн сая орчим иргэн улс орноосоо дүрвэн гарсан гэсэн мэдээ байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан