"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Ж.Кеннедигийн охин Японд суух АНУ-ын Элчин сайд болно
АНУ-ын домогт Ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэр бүлээс өдгөө цор ганцаар үлдэж хоцорсон, охин Каролин Кеннедиг Японд суух Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшүүлжээ.
Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог ч улс төрд төдийлэн гар бие оролцохгүй байсаар өдий хүрсэн Каролин Кеннеди Барак Обамагийн үнэнч дэмжигчдийн нэг. Тэрээр Б.Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгдэж, кампанит ажилд нь тус болж байсан юм. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч түүний штабт ажиллаж байсан. Харин тэр тусынх нь хариу өнөөдөр ийнхүү ирж байгаа бололтой. Уламжлал ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч нар сонгуулийнх нь кампанит ажилд гар бие тусласан, өндөр хандив өргөсөн хүмүүст Элчин сайдын суудал өгдөг. Тэр дагуу хатагтай Кеннедид Японы Токио хотод суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын суудлыг өгөхөөр шийдсэн бололтой. Каролин Кеннеди 2009 онд Нью-Йорк мужаас Сенатын суудалд өрсөлдөхөөр бэлтгэж байсан ч хувийн шалтгааны улмаас сүүлд нь нэрээ татсан юм.
Тэрээр Ерөнхийлөгч Жон Кеннеди, тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннеди нарын том хүүхэд юм.



АНУ-ын домогт Ерөнхийлөгч Жон Кеннедигийн гэр бүлээс өдгөө цор ганцаар үлдэж хоцорсон, охин Каролин Кеннедиг Японд суух Элчин сайдаар томилохоор Ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшүүлжээ. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог ч улс төрд төдийлэн гар бие оролцохгүй байсаар өдий хүрсэн Каролин Кеннеди Барак Обамагийн үнэнч дэмжигчдийн нэг. Тэрээр Б.Обамаг Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгдэж, кампанит ажилд нь тус болж байсан юм. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч түүний штабт ажиллаж байсан. Харин тэр тусынх нь хариу өнөөдөр ийнхүү ирж байгаа бололтой. Уламжлал ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч нар сонгуулийнх нь кампанит ажилд гар бие тусласан, өндөр хандив өргөсөн хүмүүст Элчин сайдын суудал өгдөг. Тэр дагуу хатагтай Кеннедид Японы Токио хотод суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдын суудлыг өгөхөөр шийдсэн бололтой. Каролин Кеннеди 2009 онд Нью-Йорк мужаас Сенатын суудалд өрсөлдөхөөр бэлтгэж байсан ч хувийн шалтгааны улмаас сүүлд нь нэрээ татсан юм.
Тэрээр Ерөнхийлөгч Жон Кеннеди, тэргүүн хатагтай агсан Жаклин Кеннеди нарын том хүүхэд юм.



0 Сэтгэгдэл
























