"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Мексикт аварга том үлэг гүрвэлийн сүүл оллоо
Мексикийн Түүх археологийн үндэсний хүрээлэн, Үндэсний их сургуулийн эрдэмтэд хайгуулын ажлынхаа дүнд маш сайн хадгалагдаж өнөө хүрсэн аварга том үлэг гүрвэлийн сүүл олсон байна. Нийтдээ таван метр урттай сүүл нийтдээ 50 орчим үетэй байжээ.

Мексикийн цөл нутгаас олдож байгаа энэ ховор олдворыг эрдэмтэд лавтай 72 сая жилийн настай гэж үзэж байна. Үүнийг эрдэмтэд аварга том гадрозаврынх юм уу, нугасан хошуутын бүлийн нэг гүрвэлийнх байх гэж таамаглаж байгаа юм байна. Сүүл зөвхөн яс нь төдийгүй үений хоорондох зөөлөн эд нь хүртэл маш сайн хадгалагдсан маш ховор үнэт олдвор гэж эрдэмтэд их баяртай байна.
“Энэ сүүл үе бүрийг нь нэг бүрчлэн судлах боломжийг эрдэмтдэд олгож байна. Үүнээс гадна үеүдийн хоорондох зөөлөн эд байгаа нь энэ амьтны, сүүлний нь хөдөлгөөнийг судлахад нэн чухал юм” гэж палеонтологч Анхел Рамирес Веласко хэлсэн байна.
Нэгэнт сүүл нь энд байгаа юм чинь бусад яс нь энэ орчимд байж магадгүй хэмээн палеонтологчид хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх болсон байна.
Мексикийн Түүх археологийн үндэсний хүрээлэн, Үндэсний их сургуулийн эрдэмтэд хайгуулын ажлынхаа дүнд маш сайн хадгалагдаж өнөө хүрсэн аварга том үлэг гүрвэлийн сүүл олсон байна. Нийтдээ таван метр урттай сүүл нийтдээ 50 орчим үетэй байжээ. 
Мексикийн цөл нутгаас олдож байгаа энэ ховор олдворыг эрдэмтэд лавтай 72 сая жилийн настай гэж үзэж байна. Үүнийг эрдэмтэд аварга том гадрозаврынх юм уу, нугасан хошуутын бүлийн нэг гүрвэлийнх байх гэж таамаглаж байгаа юм байна. Сүүл зөвхөн яс нь төдийгүй үений хоорондох зөөлөн эд нь хүртэл маш сайн хадгалагдсан маш ховор үнэт олдвор гэж эрдэмтэд их баяртай байна.
“Энэ сүүл үе бүрийг нь нэг бүрчлэн судлах боломжийг эрдэмтдэд олгож байна. Үүнээс гадна үеүдийн хоорондох зөөлөн эд байгаа нь энэ амьтны, сүүлний нь хөдөлгөөнийг судлахад нэн чухал юм” гэж палеонтологч Анхел Рамирес Веласко хэлсэн байна. Нэгэнт сүүл нь энд байгаа юм чинь бусад яс нь энэ орчимд байж магадгүй хэмээн палеонтологчид хайгуул, судалгааны ажлаа үргэлжлүүлэх болсон байна.
0 Сэтгэгдэл
























