Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Их хүлээлт дууссан ч, нэр таах уралдаан үргэлжилсээр
Кэмбрижийн гүн Уильямынд мэндэлсэн бяцхан ханхүүг харах гэсэн их хүлээлт арайхийж дууссан ч, түүнд ямар нэр өгөхийг таах гэсэн уралдаан үргэлжилсээр байна. Хүн бүр хувь хувьдаа Жорж, Жэймс, Артур  гэх мэтчилэн таашаадаг нэрээ бодож, хоорондоо бооцоо тавьж буй ч ирээдүйн хааны нэрийг ул суурьтай бодож байж өгөх бололтой. Олон нийтийн дунд гарсан таамгаар ханхүүд өгөх хамгийн өндөр магадлалтай нэр нь Жорж гэж байгаа ч үүнийг өгнө гээд баталсан зүйл байхгүй. Ханхүүг өнөөдөр эмнэлгээс гарах үед гүн Уильямаас нэрний тухай асуухад “Хүлээзнээд харж л байя” гэхээс өөр үг унагаагүй байна. Гүн Уильямыг өөрийг нь мэндлэх үед түүнд Себастъян юмуу Оливер гэдэг нэр өгнө хэмээн олон нийт шуугьж байсан ч  долоо хоногийн дараа Уильям хэмээх нэрийг нь хайрласан юм.
Их Британийн түүхэнд зургаан хунтайж Жорж нэртэй байсан бол хоёр ханхүү Жеймс нэртэй байв. Түүнчлэн ханхүү Харригийн албан ёсны нэр болох Хенри, Александр, Луйс гэсэн нэрнүүд ч сонголт дунд бий. Их Британийн бяцхан хөвгүүдийн дунд Оливер, Жэк, Чарли, Харри, Оскар гэсэн нэрс сүүлийн үед хамгийн түгээмэл болоод байгаа аж.

0 Сэтгэгдэл
hn
ugiin gorg shde
hn
Хамгийн их уншсан