"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Нацистын гэмт хэрэгтнийг илчилбэл 33 мянган доллараар шагнана
Германд нацистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Симон Визенталийн олон улсын төвөөс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний гол зорилго нь бөөнөөр хорих, үхлийн лагериудад залхаан цээрлүүлэгч, хянагчаар ажиллаж байсан, өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүсийг илрүүлэн шударга шүүхийн өмнө аваачих явдал гэнэ. Ямар нэгэн үнэн зөв, бодитой мэдээлэл өгсөн хүнийг тус сан 33 мянган доллар хүртэлх мөнгөөр урамшуулах юм байна. Германы том хотуудад Освенцимын бөөнөөр хорих лагерийн гол хаалга, гитлерийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг илчлэхийг уриалсан бичээс бүхий плакат нааж эхэлжээ.
Симон Визенталийн төвийн мэдээлснээр бол өнөөдөр Германд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтэн 60 орчим хүн амьд сэрүүн байгаа юм байна.
Освенцимын бөнөөр хорих лагерьт хамгаалагчаар ажиллаж байсан ч шударга шүүхээс 70 гаруй жил нуугдсан 98 настай нэгнийг өнгөрсөн тавдугаар сард Германд баривчилсан юм. Ханс Липшиш гэдэг тэр өвгөн цэргийн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах ажил өрнөсний эхний золиос болж илчлэгдсэн юм. Герман улс арьсны өнгөөр ялгаварлан хоморголон устгах ажиллагааны золиос болж өнөөдөр амьд байгаа хэдэн арван еврей иргэнд 772 сая еврогийн нөхөн төлбөр өгөхөөр болсноо Германы сангийн сайд Иерусалимд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн. Бүртгэлээр амьд байгаа 56 мянган хүнд олгох энэ мөнгийг 2014-2017 онд хэсэглэн олгох юм. Энэ хүмүүсийн бараг гуравны нэг нь Израильд амьдарч байгаа юм.
Энэ хүмүүс бараг бүгдээрээ өндөр настай болж, эм тариа, харж асрах хүнгүйгээр амьдарч чадахгүйд хүрсэн болохоор нөхөн төлбөрийн энэ мөнгө тун чухал байгаа гэж тэдний эрхийг хамгаалагчид хэлж байна.
Германд нацистын цэргийн гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжлах хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Симон Визенталийн олон улсын төвөөс зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний гол зорилго нь бөөнөөр хорих, үхлийн лагериудад залхаан цээрлүүлэгч, хянагчаар ажиллаж байсан, өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүсийг илрүүлэн шударга шүүхийн өмнө аваачих явдал гэнэ. Ямар нэгэн үнэн зөв, бодитой мэдээлэл өгсөн хүнийг тус сан 33 мянган доллар хүртэлх мөнгөөр урамшуулах юм байна. Германы том хотуудад Освенцимын бөөнөөр хорих лагерийн гол хаалга, гитлерийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг илчлэхийг уриалсан бичээс бүхий плакат нааж эхэлжээ. Симон Визенталийн төвийн мэдээлснээр бол өнөөдөр Германд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн гэмт хэрэгтэн 60 орчим хүн амьд сэрүүн байгаа юм байна.

0 Сэтгэгдэл