Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Болгарын парламентын гишүүдийг чөлөөлөх үеэр 10 хүн бэртсэн байна
Парламентын ордондоо үлдэж жагсагчдад бүслэгдээд байсан Болгарын парламентын гишүүд, сайд нарыг цагдаагийнхан саяхан сулласан байна. Засгийн газрыг эсэргүүцэгчид тэднийг ордноос гаргалгүй дөрвөн цагийн турш хорьсон юм. Тэднийг гаргаж ирэхэд жагсагчид цагдаагийнхны хамгаалж байгаа автобус руу нь дайрцгаажээ. Жагсагчид хуужль сахиулагчид руу чулуу, шил шидэлсэн байна. Гэхдээ ажилтнуудаас 10 хүн л бэртэж гэмтсэн, гэхдээ тийм ч ноцтой биш  хэмээн  мэдээлж байна.
Мягмар гарагт эсэргүүцлийн жагсаалд оролцогсод цагдаагийнхантай мөргөлдөж, парламентын ордонд ажлаа хийж байсан 100 орчим депутат, хэд хэдэн сайдыг ордноос гаргалгүй хорьсон юм. Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөн Болгарт 40 хоног үргэлжилж байгаа юм.
Болгарын ерөнхийлөгч Росен Плевнелиев ард түмэндээ хандаж эсэргүүцлйн хөдөлгөөнд оролцогсдыг байр сууриа тайван замаар илэрхийлэхийг уриалсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан