"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Бразилчууд Ромын папыг таагүйхэн угтлаа
Даваа гарагаас эхлэн Бразилд айлчилж байгаа Ромын пап Францискаг бразилчууд таагүйхэн угтаж байна. Хамбын очих ёстой байсан Апаресидийн сүмийг шалгах явцдаа цэргийн албан хаагчид гар хийцийн бөмбөг оллоо гэж NBC News агентлаг дамжууллаа.
Хуванцар хоолойгоор хийж, наалдамхай туузаар ороосон тэсрэх бөмбөгийг авто машины зогсоолын дэргэдэх ариун цэврийн өрөөнд байрлуулсан байжээ. Гэхдээ энэ нь Ромын папын явах маршрутаас арай алс байсан ч дэлбэрэлтийн хүчийг нь тогтоогоогүй байна. Ромын пап Франциск бразильд айлчлахдаа бразилийн сүсэгтнүүдийн гол төв Апаресидын дар эхийн сүмд очих гэж байсан юм. Тэр зөвхөн хийдээр ороод зогсохгүй ядуусын хорооллоор бас очиж үзэх юм байна.
Харин бразилчууд папыг эх оронд нь ирж байгааг ихээхэн таагүй хүлээн авч байгаа юм. Пап Франциског Бразилийн ерөнхийлөгч Дилма Руссеффтэй хэлэлцээр хийх үеэр гудамжинд эсэргүүцлийн жагсаал болж цагдаа нар нулимс асгаруулах хий ашиглахад хүрсэн байна. Жагсагчид Ромын папын айлчлалд зориулж улсын төсвөөс хөрөнгө гаргаж байгааг шүүмжилж байгаа юм. Жагсаалд шашингүйн үзэлтнүүд нэгдсэн байна.
Латин Америкийн иргэдийн 40 орчим хувь нь католик шашин шүтдэг бол 2010 онд явуулсан санал асуулгаар Бразилийн иргэдийн 65 хувь нь өөрийгөө католик гэжээ. Гэтэл 1970 онд энэ үзүүлэлт Бразилд 91 хувийг давж байсан юм.

Даваа гарагаас эхлэн Бразилд айлчилж байгаа Ромын пап Францискаг бразилчууд таагүйхэн угтаж байна. Хамбын очих ёстой байсан Апаресидийн сүмийг шалгах явцдаа цэргийн албан хаагчид гар хийцийн бөмбөг оллоо гэж NBC News агентлаг дамжууллаа. Хуванцар хоолойгоор хийж, наалдамхай туузаар ороосон тэсрэх бөмбөгийг авто машины зогсоолын дэргэдэх ариун цэврийн өрөөнд байрлуулсан байжээ. Гэхдээ энэ нь Ромын папын явах маршрутаас арай алс байсан ч дэлбэрэлтийн хүчийг нь тогтоогоогүй байна. Ромын пап Франциск бразильд айлчлахдаа бразилийн сүсэгтнүүдийн гол төв Апаресидын дар эхийн сүмд очих гэж байсан юм. Тэр зөвхөн хийдээр ороод зогсохгүй ядуусын хорооллоор бас очиж үзэх юм байна.

0 Сэтгэгдэл