"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
“ШИНЭЧИЛЬЕ” ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАЛУУС НАМЫН БАГА ХУРЛАА ЭНЭ САРДАА БАГТААЖ ХИЙХИЙГ ШААРДАВ
МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөл толгойгоо олохгүй бужигнаантай байгаа. Намын залуус нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулж, удирдлагуудаа суудлаа тавьж өгөхийг сануулж, улмаар Бага хурлаа нэн даруй хийхийг шаардаж байсан юм. Үндэсний их баяр наадмын өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдан намынхаа Бага хурлыг долдугаар сарын 20-доор хийхээр тогтсон ч хүмүүсийн амралт зугаалгын сар учир ирц хүрэхгүй нь гэсэн шалтгаанаар хойшлуулаад байгаа. Тэд ирэх сарын 3-4-нд Бага хурлаа хийхээр болсон гэсэн. Үүнийг эсэргүүцсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг энэ сарын 30-нд зарлан хуралдуулахыг шаардсан бичгийг намын удирдлагууддаа хүргүүлжээ. Мөн Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус хөдөлгөөнөөс таван гишүүнийг оруулахыг хүссэний зэрэгцээ эл хурлыг өргөтгөсөн хэлбэрээр нээлттэй зохион байгуулахыг хүссэн байна. “Шинэчилье” хөдөлгөөний залуус тус хурлыг энэ сардаа багтаахыг шаардах болов. Өмнө нь тэд улсын баяр наадмын өмнө Бага хурлыг хийх ёстой, наадмын дараа гэж назгайрваас Их хурал намар болж оройтон удирдлагууд энэ хугацаанд цаг хожиж шинэчлэл хийхэд хойрго хандаж сандал суудалтайгаа зууралдаж үлдэхээ илүүд үзнэ гэж байсан юм.
Шаардах бичгийн хариуг намын удирдлагууд өнөөдөр “Шинэчилье” хөдөлгөөний залууст өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол тус хөдөлгөөнийхөн Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар энэ сарын 30-нд Бага хурлыг хийж, тавьсан шаардлагынхаа хүрээнд асуудлыг шийднэ хэмээн үзэж буй аж.
МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөл толгойгоо олохгүй бужигнаантай байгаа. Намын залуус нь “Шинэчилье” хөдөлгөөн байгуулж, удирдлагуудаа суудлаа тавьж өгөхийг сануулж, улмаар Бага хурлаа нэн даруй хийхийг шаардаж байсан юм. Үндэсний их баяр наадмын өмнө тус намын Удирдах зөвлөл хуралдан намынхаа Бага хурлыг долдугаар сарын 20-доор хийхээр тогтсон ч хүмүүсийн амралт зугаалгын сар учир ирц хүрэхгүй нь гэсэн шалтгаанаар хойшлуулаад байгаа. Тэд ирэх сарын 3-4-нд Бага хурлаа хийхээр болсон гэсэн. Үүнийг эсэргүүцсэн “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Бага хурлыг энэ сарын 30-нд зарлан хуралдуулахыг шаардсан бичгийг намын удирдлагууддаа хүргүүлжээ. Мөн Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт тус хөдөлгөөнөөс таван гишүүнийг оруулахыг хүссэний зэрэгцээ эл хурлыг өргөтгөсөн хэлбэрээр нээлттэй зохион байгуулахыг хүссэн байна. “Шинэчилье” хөдөлгөөний залуус тус хурлыг энэ сардаа багтаахыг шаардах болов. Өмнө нь тэд улсын баяр наадмын өмнө Бага хурлыг хийх ёстой, наадмын дараа гэж назгайрваас Их хурал намар болж оройтон удирдлагууд энэ хугацаанд цаг хожиж шинэчлэл хийхэд хойрго хандаж сандал суудалтайгаа зууралдаж үлдэхээ илүүд үзнэ гэж байсан юм. Шаардах бичгийн хариуг намын удирдлагууд өнөөдөр “Шинэчилье” хөдөлгөөний залууст өгөх ёстой. Хэрвээ хариу өгөхгүй бол тус хөдөлгөөнийхөн Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар энэ сарын 30-нд Бага хурлыг хийж, тавьсан шаардлагынхаа хүрээнд асуудлыг шийднэ хэмээн үзэж буй аж.
С.Заяа
0 Сэтгэгдэл























