"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Японд парламентын дээд танхимын сонгууль болж байна
Японы хууль тогтоох
дээд байгууллага, парламентын дээд танхимын 121 суудлын төлөө тус улсын улстөрийн есөн нам өрсөлдөх сонгууль өнөөдөр өглөө эхэллээ. Энэ сонгууль тус улсын эрх барих улс төрийн нам Либерал ардчилсан нам болон “Комэйто” намын эвсэлд сонгогчдын итгэл ямар байгааг харуулах сонгууль болно гэж улстөрийн ажиглагчид үзэж байна. Хоёр намын эвсэл сонгогчдын итгэл хүлээхийн тулд 63 суудал авах ёстой болж байна. Үүнээс гадна энэ удаагийн сонгуульд сонгогчдын оролцох идэвх гурван жилийн өмнөх сонгуулийг бодвол унаад байгаа гэж байгаа юм. Өглөөний 10 цагийн байдлаар нийт сонгогчдын 8,62 хувь саналаа өгөөд байгаа нь гурван жилийн өмнө энэ цагт нийт сонгогчдын 9,9 хувь нь саналаа өгч байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт гарч байна. Японы 47 аймгийн санал хураах байруудад одоогоор гарсан зөрчилгүй явж байна. Японы парламентын дээд танхим болох зөвлөхүүдийн танхим нийт 242 суудалтай, депутатуудын бүрэн эрх зургаан жилийн хугацатай байдаг ч тэдний талыг нь гурван жил болоод сонгодог юм.

0 Сэтгэгдэл