"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Белгийн хаан Альберт II ард түмэндээ хандаж төгсгөлийн үг хэллээ
Белгийн хаан
Альберт II долдугаар сарын 21-ний үндэсний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор ард түмэндээ хандаж үг хэлсэн нь түүний хамгийн сүүлчийн удаа хааны хувьд хэлж байгаагаараа онцлог байлаа. “Өнөөдөр би та бүхэндээ хааны хувьд хамгийн сүүлчийн удаа хандан үг хэлж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд намайг, миний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжиж байсанд тань халуунаар талархаж байна” гэж хаан Альберт хэлжээ. Тэр бас “Бельги улсыг удирдах амаргүй, гэхдээ ургальч үзэл нь ардчиллын үнэт зүйл хэвээр байгаа” гэсэн байна.
Альберт Бельгийг холбооны улсын байдлаар нэгдмэл байдлыг нь хэвээр хадгалах, төрийн шинэчлэл нь бие даасан байдлыг нь хангахад чиглэх ёстойг тэмдэглэжээ.
Төгсгөлд нь тэрээр шинэ хаан Филипп, хатан хаан Матильдатай идэвхтэй хамтран ажиллахыг хүссэн байна. Үүнийгээ тэрээр “Тэд манай эх орны чин хүслийн элч нар. Тэд миний бүрэн итгэлийн төлөө ажиллах болно” гэжээ.
Белгийн хаан Альберт долдугаар сарын 21-нд болох Үндэсний баярын өдөр хаан ширээгээ өөрийн хүү хан хүү Филипптээ шилжүүлнэ гэдгээ энэ сарын 3-нд зарласан юм.
1831 оны долдугаар сарын 21-нд Леопольд I хаан Белгийн парламентад тангараг өргөж байснаас хойш Үндэсний баярын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Альберт II долдугаар сарын 21-ний үндэсний баярыг тохиолдуулан уламжлал ёсоор ард түмэндээ хандаж үг хэлсэн нь түүний хамгийн сүүлчийн удаа хааны хувьд хэлж байгаагаараа онцлог байлаа. “Өнөөдөр би та бүхэндээ хааны хувьд хамгийн сүүлчийн удаа хандан үг хэлж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд намайг, миний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжиж байсанд тань халуунаар талархаж байна” гэж хаан Альберт хэлжээ. Тэр бас “Бельги улсыг удирдах амаргүй, гэхдээ ургальч үзэл нь ардчиллын үнэт зүйл хэвээр байгаа” гэсэн байна. Альберт Бельгийг холбооны улсын байдлаар нэгдмэл байдлыг нь хэвээр хадгалах, төрийн шинэчлэл нь бие даасан байдлыг нь хангахад чиглэх ёстойг тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл