"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Археологчид Библи дэх хаан Давидын ордныг олжээ
Израилын Эртний түүх болон Еврейн их сургуулийн археологчид эртний Хирбат-Кияфа хотын орчим судалгаа хийж байгаад библийн Шаараим хотын туурийг олсон байна. Эндээс эрдэмтэд МЭӨ Х зуунд хамаарах хоёр ч том байгууламжийн суурь олсон нь нэг нь хааны ордон, нөгөө нь агуулах гэж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол нэг мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ ордон нь МЭӨ Х зууны үед эрх барьж байсан Давид хааны ордон байсан юм байна.Ордноос гарсан зам нь хотын хаалга хүрээд, цааш нь Давид хааны цэрэг Голиафын цэргүүдтэй тулалдсан Эла голын хөндий хүрдэг байна. Эндээс ордныг барьсан барилгын материал, хийц, тансаг эд зүйлүүд олдож байгаа нь Иудын үед хүчирхэг гүрэн байсныг харуулж байна гэж эрдэмтэд хэлж байгаа гэнэ. “Газар дундын тэнгисээс баруун зүгт Хевроны өндөрлөг зэргийг харж байхаар өндөрлөгт байрласан ордон байж. Энэ нь түүдэг асааж цэргүүдэд дохио өгөх хамгийн тохиромжтой газар” гэж хайгуулын экспедицийн тэргүүн хэлжээ.
tiimee bi tsoriin gants unen boloh bibled itgedeg...
Израилын Эртний түүх болон Еврейн их сургуулийн археологчид эртний Хирбат-Кияфа хотын орчим судалгаа хийж байгаад библийн Шаараим хотын туурийг олсон байна. Эндээс эрдэмтэд МЭӨ Х зуунд хамаарах хоёр ч том байгууламжийн суурь олсон нь нэг нь хааны ордон, нөгөө нь агуулах гэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол нэг мянга орчим хавтгай дөрвөлжин метр талбай бүхий энэ ордон нь МЭӨ Х зууны үед эрх барьж байсан Давид хааны ордон байсан юм байна.Ордноос гарсан зам нь хотын хаалга хүрээд, цааш нь Давид хааны цэрэг Голиафын цэргүүдтэй тулалдсан Эла голын хөндий хүрдэг байна. Эндээс ордныг барьсан барилгын материал, хийц, тансаг эд зүйлүүд олдож байгаа нь Иудын үед хүчирхэг гүрэн байсныг харуулж байна гэж эрдэмтэд хэлж байгаа гэнэ. “Газар дундын тэнгисээс баруун зүгт Хевроны өндөрлөг зэргийг харж байхаар өндөрлөгт байрласан ордон байж. Энэ нь түүдэг асааж цэргүүдэд дохио өгөх хамгийн тохиромжтой газар” гэж хайгуулын экспедицийн тэргүүн хэлжээ.
0 Сэтгэгдэл
2013.07.20
























