Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хэт халуунаас болж Их Британид 700 гаруй хүн нас бараад байна
Энэ зуны их халуунаас болж Будант Албонид 760 хүн нас бараад байна гэж Лондонгийн анагаах ухааны хүрээлэн мэдээлжээ. Цаг уурчдын мэдээлж байгаагаар ойрын 10-аад хоногт агаарын темпратур буурахгүй байх нь нас барагсдын тоог нэмж мэднэ гэж байна. Халуунаас болж нас барж байгаа хүмүүсийн дийлэнхийг хүүхэд, ахимаг настнууд эзэлж байна.
Их халуун болж байгаагаас болж усны хэрэглээ эрс нэмэгдсэн болохоор ус нийлүүлэгч, үйлчилгээний байгууллага иргэдийг усаа хэмнэхийг онцгой анхааруулж байгаа юм. Өнгөрсөн 17-ны өдөр Лондонд 32 градус хүрсэн нь 2006 оны зуны дээд амжилтыг давжээ.
Ганцхан Их британид ч биш европын хэд хэдэн оронд агаарын температур энэ 13-ны өдрөөс эхлэн цельсийн 30 градусыг даваад байна. Францын нийслэл Парист хүмүүс Сена мөрний эрэг, усан оргилуур бараадаж байгаа бол Испанид амрахаар очсон хүмүүс наран шарлагын газраас буудланхаа өрөөнд бүгэх нь арай дээр гэж байна.
АНУ-д мөн ялгаагүй, Вашингтон, Филадельфи мужуудад 40 градус давсан халуун болж наранд цохиулсан хэдэн зуун хүн эмнэлэгт хандаж байгаа гэнэ. Том хотуудад хүмүүсээ халуунаас аврахын тулд гудамжинд түр сэрүүцэх байрууд ажиллуулж байна.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан