"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
74-тэй ээж таван настай охиныхоо хуримыг харахыг хүсч байна
Одоогоос таван жилийн өмнө Энэтхэгт 69 настай эмэгтэй хүүхэд төрүүлж, олны гайхашрлыг төрүүлж байсан. Тэр үед бараг нөгөө ертөнцөд очихын наахнуур хоёр яс салж, хүүхдээ төрүүлсэн Ражо Деви Лохан өнөөдөр охиноо таван нас хүргээд энх тунх амьдарч байна.
Ражо Деви Лоханыг залуу явах үед одоогийнх шиг үр шилжүүлэн суулгах шинжлэх ухааны ололт дэвшил гараагүй байсан тул насан туршдаа үр хүүхэдгүй явах нь гэж сэтгэлээр унаж явжээ. Гэвч 70 дөхсөн насанд нь олдсон боломжийг тэрээр алдахыг хүссэнгүй, амь насаараа дэнчин тавьж хүүхэдтэй болохоор шийджээ. Түүнд үр шилжүүлэн суулгахаар эмч нар нэлээн удаан эмчилгээ хийсэн бөгөөд амаржих үедээ бараг л амьсгал хураах дөхсөн байна.


Гэвч амиараа дэнчин тавьж төрүүлсэн охин нь өдгөө ээждээ баясал бэлэглэж, дахин олон жил наслах хүсэл эрмэлзэл бэлэглэжээ. Ражо гуай охиноо 15 нас хүрч, хурим хийхийг нь л харвал насных нь хүсэл гүйцнэ гэж ярьж байна. Өндөр насандаа хүүхэд төрүүлсэн түүний бие амаржсаны дараа маш хүндээр өвдсөн ч тэрээр бурхнаас өгсөн бэлэг болох охиныхоо төлөө үхэж чадаагүй хэмээн өгүүлнэ.

Ражо охинтойгоо бас нөхөртэйгөө, түүний залуу эхнэрийн хамт Энэтхэгийн алслагдмал нутаг Хиссар тосгонд амьдардаг аж. Хэдий тэрээр нас дээр гарсан, ажил хийж чадахааргүй эх хүн боловч охиндоо өвлүүлэх багагүй хэмжээний газартай учир ирээдүйд нь тийм ч их санаа зовохгүй байгаа гэнэ.


Охины эцэг

Яагаад ч юм тэрээр охиноо яг л хүү шиг өсгөжээ.
eruul saruul huurhun ohin bn.busguichuude 60garsanch turj boldogiig haraa biz.
урт наслаасай л гэж хэлмээр байна. сайхан юмаа
Одоогоос таван жилийн өмнө Энэтхэгт 69 настай эмэгтэй хүүхэд төрүүлж, олны гайхашрлыг төрүүлж байсан. Тэр үед бараг нөгөө ертөнцөд очихын наахнуур хоёр яс салж, хүүхдээ төрүүлсэн Ражо Деви Лохан өнөөдөр охиноо таван нас хүргээд энх тунх амьдарч байна. Ражо Деви Лоханыг залуу явах үед одоогийнх шиг үр шилжүүлэн суулгах шинжлэх ухааны ололт дэвшил гараагүй байсан тул насан туршдаа үр хүүхэдгүй явах нь гэж сэтгэлээр унаж явжээ. Гэвч 70 дөхсөн насанд нь олдсон боломжийг тэрээр алдахыг хүссэнгүй, амь насаараа дэнчин тавьж хүүхэдтэй болохоор шийджээ. Түүнд үр шилжүүлэн суулгахаар эмч нар нэлээн удаан эмчилгээ хийсэн бөгөөд амаржих үедээ бараг л амьсгал хураах дөхсөн байна.


Гэвч амиараа дэнчин тавьж төрүүлсэн охин нь өдгөө ээждээ баясал бэлэглэж, дахин олон жил наслах хүсэл эрмэлзэл бэлэглэжээ. Ражо гуай охиноо 15 нас хүрч, хурим хийхийг нь л харвал насных нь хүсэл гүйцнэ гэж ярьж байна. Өндөр насандаа хүүхэд төрүүлсэн түүний бие амаржсаны дараа маш хүндээр өвдсөн ч тэрээр бурхнаас өгсөн бэлэг болох охиныхоо төлөө үхэж чадаагүй хэмээн өгүүлнэ.

Ражо охинтойгоо бас нөхөртэйгөө, түүний залуу эхнэрийн хамт Энэтхэгийн алслагдмал нутаг Хиссар тосгонд амьдардаг аж. Хэдий тэрээр нас дээр гарсан, ажил хийж чадахааргүй эх хүн боловч охиндоо өвлүүлэх багагүй хэмжээний газартай учир ирээдүйд нь тийм ч их санаа зовохгүй байгаа гэнэ.


Охины эцэг

Яагаад ч юм тэрээр охиноо яг л хүү шиг өсгөжээ.
0 Сэтгэгдэл
degi
islamiin shashintai orond bol ter chigeer ni barag huisiig ni soliod huu bolgotson deer yum shig sanagdjiine
2013.07.22
2013.07.19
2013.07.19
























