Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хойд Солонгост илгээсэн саахар дунд байлдааны онгоц нууцсан байжээ
Куба улсаас Хойд Солонгос руу хүнсний тусламж нэрээр илгээсэн ачаан дор хоёр ч байлдааны онгоц, түүнийх нь  сэлбэг болох 15 хөдөлгүүр, пуужингаас хамгаалах систем гээд зэвсэг техник нуусан байсныг илрүүллээ.  Зэвсэг техник ачсан усан онгоцыг өнгөрсөн долоо хоногт Панамын сувагт саатуулан шалгасан бөгөөд тэр үеэр онгоцны багийн 35 гишүүн багагүй эсэргүүцэл үзүүлэн онгоцны ахмад зүрхний шигдээс болсон нь тэд ямар чухал үүрэгтэй явсныг илтгэж байгаа юм.

Дээрх зэвсгийг 14 мянган тонн элсэн чихрээр нуун далдлах гэж оролдсон ч Панамын хил гаалийнхан нуусан зэвсгийг илрүүлж, энэ талаар олон улсын хэмжээний шалгалт  хийж эхлээд байна. Кубын тал энэ тухай тайлбар хийхдээ эдгээр зэвсэг техникийг Хойд Солонгосын мэргэжилтнүүдээр засварлуулах зорилгоор илгээсэн гэж байгаа юм. Харин Хойд Солонгосын талаас хөлгийг нь зогсоосныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн, даруйхан суллан явуулахыг шаардсан байна.
Хойд Солонгост тавьсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригоор тус улсад зэвсэг техникийг оруулахыг хатуу хориглосон байдаг.

Онгоцны таван контейнерийг л шалгахад ийм хэмжээний зүйлс гарсан учраас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хөлгийн багийн гишүүдийг ч шалгаж байцааж байгаа бөгөөд бие нь тааруу онгоцны ахмад амиа хорлох гэж хүртэл оролдсон байна.  Энэхүү ачаа баригдахаас өмнө Хойд Солонгосын топ генерал Ким Кёок Сик Кубад айлчилсан  юм. Магадгүй тэрээр яг энэ талаар Кубын удирдагчидтой тохиролцохоор ирсэн нь тэр байх гэж ажиглагчид үзэж байна.






0 Сэтгэгдэл
Хохь нь, манай тэр онгоцны мотор зарсан гаруудыг Олон улсын шуухээр оруул
эвийдээ сэтгүүлчээ пуужингийн толгой байнааа
Хамгийн их уншсан