"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Дубай турсан иргэдээ алтаар шагнана
Дубайн эрх баригчид хотынхоо иргэдээс турсан хүн бүрт жингээсээ хассан кг тутамд нь алт өгөхөөр амласан байна. Энэ сарын 19-нөөс наймдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх “Таны жин бол алт” гэсэн хөтөлбөрийн хүрээнд жингээ хассан иргэн бүрт хассан кг тутамд нь нэг грамм алт буюу ойролцоогоор 42 ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн байна. Хамгийн их жин хассан гурван хүнийг 20 мянган дирхамын үнэ бүхий алтан зоосоор урамшуулах гэж байгаа нь ойролцоогоор 5,5 мянган доллар болно гэнэ.
Оролцогсод хөтөлбөр эхлэхэд жингээ хэмжүүлээд төгсөхөд нь үр дүнгээ үзнэ. Гэхдээ энэ хугацаанд жингээ хоёроос дээш кг-аар хассан нутгийн үндсэн иргэн хамрагдах юм байна. Мөн хотод спортын олон төрлөөр хичээллэж болох 91 төв байгуулжээ. Хэт таргалалт нь Арабын Эмиратын иргэдийн хувьд цагаасаа өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нэг гол шалтгаан болдог байна. 2007 онд гэхэд л тус орны хүн амын 68 хувь нь илүүдэл жинтэй байсан гэнэ.
Дубайн эрх баригчид хотынхоо иргэдээс турсан хүн бүрт жингээсээ хассан кг тутамд нь алт өгөхөөр амласан байна. Энэ сарын 19-нөөс наймдугаар сарын 16 хүртэл үргэлжлэх “Таны жин бол алт” гэсэн хөтөлбөрийн хүрээнд жингээ хассан иргэн бүрт хассан кг тутамд нь нэг грамм алт буюу ойролцоогоор 42 ам.доллар өгөхөөр шийдвэрлэсэн байна. Хамгийн их жин хассан гурван хүнийг 20 мянган дирхамын үнэ бүхий алтан зоосоор урамшуулах гэж байгаа нь ойролцоогоор 5,5 мянган доллар болно гэнэ. Оролцогсод хөтөлбөр эхлэхэд жингээ хэмжүүлээд төгсөхөд нь үр дүнгээ үзнэ. Гэхдээ энэ хугацаанд жингээ хоёроос дээш кг-аар хассан нутгийн үндсэн иргэн хамрагдах юм байна. Мөн хотод спортын олон төрлөөр хичээллэж болох 91 төв байгуулжээ. Хэт таргалалт нь Арабын Эмиратын иргэдийн хувьд цагаасаа өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлэх нэг гол шалтгаан болдог байна. 2007 онд гэхэд л тус орны хүн амын 68 хувь нь илүүдэл жинтэй байсан гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























