"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Японд хүүхдийнхээс илүү настнуудын живх гүйлгээтэй болно
Одоогоос 10 хүрэхгүй жилийн дараа буюу 2020 он гэхэд Японд хүүхдийнхээс илүүтэй настнуудад зориулсан живх гүйлгээтэй болно гэсэн судалгаа гарч. Хүн амын өсөлт нь буурсаар байгаа тус улсад 2060 он гэхэд хүн амын тоо нь 30 хувиар багасах гэнэ. Одоо тус улсын хүн амын тоо 128 сая байгаа бол 2048 онд 100 сая, 2060 он гэхэд бүр 86 сая болно гэсэн тооцоо байгаа. Тэр үед хүн амд хүүхэд залуусын эзлэх хувь бүр буурч, ердөө 7,91 сая болно гэсэн төсөөлөл байна.

Өнгөрсөн онд Японы Засгийн газрын гаргасан мэдээгээр хүн амынх нь 40 хувь нь 65-аас дээш насны иргэд байна гэсэн тоо гарсан. Нэгэнт төрөлт нэмэгдэхгүй байгаа тул жил ирэх тусам ахмадуудын тоо өсч, хүүхдүүдээсээ давж гараад байгаа юм. Хүн амын энэ онцлогоос хамааран ахмад настнуудад зориулсан живхийг нялх хүүхдийнхээс ахиу үйлдвэрлэж байх шаардлагатай байгааг бизнесийн байгууллагууд аль хэдийнэ анзаарчээ. Тухайлбал “Daio” хэмээх компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 80 хувиар өргөтгөж, жилдээ 81 сая живх хийхээр төлөвлөж байна.
shal balai yum

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.07.17