"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Испанийн Ерөнхий сайдын мессэж суудлыг нь ганхуулав
Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой намынхаа нэгэн албан тушаалтан руу мессэж бичсэн нь сонинд илчлэгдсэнээс суудал нь ганхаж, огцорч ч магадгүй болоод байна. Ерөнхий сайдын зурвас илгээсэн хүн нь түүний намын санхүүгийн дарга байсан Луй Барсенас аж. Луй Барсенас намдаа хууль бусаар хандивын мөнгө авч, түүнийгээ удирдлагууддаа бэлнээр нь тарааж өгсөн хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа юм. Гэтэл хэрэгт орооцолдоод байгаа түүнийг Ерөнхий сайд ил тод дэмжиж “Луй, чамайг ойлгож байна. Хүчтэй байгаарай. Маргааш чамтай ярья. Тэвэрье” гэсэн мессэж бичсэн байсныг сонинууд олж нийтэлжээ. Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд түүнтэй байнга холбоо харилцаатай байсан нь тодорхой болсон бөгөөд үүгээрээ тэр ч бас хууль бус хэрэгт холбоотой гэж сөрөг хүчнийхэн нь буруутгаж, огцрохыг шаардах болжээ. Луй Барсенас хууль бус хандиваас гадна татвараа худал мэдүүлж байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Хамгийн анх түүний Швейцарийн банкин дахь 48 сая еврогийн хадгаламжийг шалгаснаар намдаа их хэмжээний хандив хууль бусаар авсныг илрүүлсэн аж.
Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой намынхаа нэгэн албан тушаалтан руу мессэж бичсэн нь сонинд илчлэгдсэнээс суудал нь ганхаж, огцорч ч магадгүй болоод байна. Ерөнхий сайдын зурвас илгээсэн хүн нь түүний намын санхүүгийн дарга байсан Луй Барсенас аж. Луй Барсенас намдаа хууль бусаар хандивын мөнгө авч, түүнийгээ удирдлагууддаа бэлнээр нь тарааж өгсөн хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа юм. Гэтэл хэрэгт орооцолдоод байгаа түүнийг Ерөнхий сайд ил тод дэмжиж “Луй, чамайг ойлгож байна. Хүчтэй байгаарай. Маргааш чамтай ярья. Тэвэрье” гэсэн мессэж бичсэн байсныг сонинууд олж нийтэлжээ. Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд түүнтэй байнга холбоо харилцаатай байсан нь тодорхой болсон бөгөөд үүгээрээ тэр ч бас хууль бус хэрэгт холбоотой гэж сөрөг хүчнийхэн нь буруутгаж, огцрохыг шаардах болжээ. Луй Барсенас хууль бус хандиваас гадна татвараа худал мэдүүлж байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Хамгийн анх түүний Швейцарийн банкин дахь 48 сая еврогийн хадгаламжийг шалгаснаар намдаа их хэмжээний хандив хууль бусаар авсныг илрүүлсэн аж. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























