"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри баярын мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхийлөгч Обама болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Америкийн ард түмний нэрийн өмнөөс Долдугаар сарын 11-ний өдөр тохиох Монгол Улсын Үндэсний их баяр Наадмын мэндчилгээг Монголын ард түмэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Наадам нь ардчилалын үйл явцаа тууштай үргэлжлүүлэх чин итгэлээ батжуулж Ерөнхийлөгчийн сонгуулиа чөлөөтэй, шударгаар явуулаад удаагүй байгаа Монголын ард түмний хувьд үнэнхүү тэмдэглэлт баярт цэнгүүн билээ. Эдүгээгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хоёр талын харилцаагаа улам бүр бэхжүүлж, манай хоёр орны аль алийн ашиг тусын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн төлөө Америкийн Нэгдсэн Улс ажиллах болно.
Олон улсын болон холбоотны энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад нь Монгол Улсад талархал илэрхийлэе.
Даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж идэвхтэй оролцдог бөгөөд АНУ нь Монгол Улсын анд найз, түнш хэвээр байх болно.
Ерөнхийлөгч Обама болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Америкийн ард түмний нэрийн өмнөөс Долдугаар сарын 11-ний өдөр тохиох Монгол Улсын Үндэсний их баяр Наадмын мэндчилгээг Монголын ард түмэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Наадам нь ардчилалын үйл явцаа тууштай үргэлжлүүлэх чин итгэлээ батжуулж Ерөнхийлөгчийн сонгуулиа чөлөөтэй, шударгаар явуулаад удаагүй байгаа Монголын ард түмний хувьд үнэнхүү тэмдэглэлт баярт цэнгүүн билээ. Эдүгээгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хоёр талын харилцаагаа улам бүр бэхжүүлж, манай хоёр орны аль алийн ашиг тусын тулд эдийн засгийн өсөлтийг дэмжихийн төлөө Америкийн Нэгдсэн Улс ажиллах болно.
Олон улсын болон холбоотны энхийг сахиулах үйл ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаад нь Монгол Улсад талархал илэрхийлэе.
Даян дэлхийд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэж идэвхтэй оролцдог бөгөөд АНУ нь Монгол Улсын анд найз, түнш хэвээр байх болно.
Эх сурвалж: www.president.mn
0 Сэтгэгдэл
ИРГЭН:00
БАЯРЛАА
2013.07.13























