"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ тангараг өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. Тэрээр ард түмэнтэйгээ хамт маргааш тангараг өргөх юм. Уг ёслол Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө хийх гэж буйгаараа онцлогтой аж.
УИХ-аас саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үйлдэх тухай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсны дагуу анх удаа Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны цогцолборын өмнө дээрх ёслол болно. Үүнтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг ордны гадаа залах юм байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албанаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр төрийн далбааны өдөртэй давхцаж буй аж. Тиймээс маргааш 10.00 цагт Сүхбаатарын талбайд төрийн далбааг залах ёслол болж дараа нь урлаг соёлын арга хэмжээ болох юм байна. Харин 11.10 цагт УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэлж тус хуралдааныг УИХ-ын дарга З.Энхболд удирдаж, Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх юм. Мөн ард түмний төлөөлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан баяр хүргэнэ. Үүний дараа Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж үг хэлэх бол эцэст нь цэргийн парад болно. Уг арга хэмжээнд ард түмний төлөөллөөс гадна гадаад, дотоодын зочид төлөөлөгч олноор оролцохоор болжээ. Хоёр хөршөөс гадна АНУ, Герман, Франц зэрэг орноос төлөөлөгч хүрэлцэн ирэх юм байна. Энэхүү ёслолын арга хэмжээг нэр бүхий дөрвөн телевиз шууд дамжуулан орон даяар цацах бол 200 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач үйл явдлыг газар дээрээс нь шууд сурвалжлахаар болж, бүртгүүлжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар “Энэ удаагийн тангараг өргөх ёслол олон тэмдэглэлт үйл явдалтай давхцаж буй тул зардал нэлээд буурсан төдийгүй гадаадад эх орноо сурталчлах сайхан боломж нээгдэж байгаа юм. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд 240 орчим сая төгрөг зарцуулж байсан бол энэ удаад 400 орчим сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Гэхдээ төрийн далбааны өдөртэй энэхүү тангараг өргөх ёслол давхцсан нь нэг талдаа зардлыг бууруулсан гэж хэлж болно” гэв. Дашрамд, манай улс УИХ-ын чуулганыг гадаа хийж байсан тохиолдол байдаггүй аж. Харин өмнө нь Сү.Батболдын Засгийн газар хурлаа өмнийн говьд элсэн дунд хийж байсан тохиолдол бий.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох зургаа дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалт байгуулсан. Тэрээр ард түмэнтэйгээ хамт маргааш тангараг өргөх юм. Уг ёслол Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, үндэсний их баяр наадамтай хамтатган ард иргэдийнхээ өмнө хийх гэж буйгаараа онцлогтой аж. УИХ-аас саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үйлдэх тухай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулсны дагуу анх удаа Төрийн ордны өмнөх Эзэн Чингис хааны цогцолборын өмнө дээрх ёслол болно. Үүнтэй холбогдуулан Төрийн есөн хөлт цагаан туг, Үндсэн хуулийн уг эх, Төрийн тамга зэргийг ордны гадаа залах юм байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албанаас өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

0 Сэтгэгдэл