"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Монгол-Японы түншлэл шинэ төвшинд хүрнэ
Токио хотод Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах дөрөв дэх шатны уулзалт боллоо. Энэ сарын 2-5-ны өдөр хоёр талын төлөөлөл дахин уулзаж хэлэлцээрийн чухал бүрэлдэхүүний талаар санал солилцсон нь энэ юм. Тухайлбал, барааны худалдаа, хөрөнгө оруулалт, гаалийн горим болон бараа бүтээгдэхүүний гарал үүслийн дүрмийг хөнджээ. Мөн цахим худалдаа, стандарт ба техникийн зохицуулалт, хорио цээр, өрсөлдөөн, маргаан шийдвэрлэх зэрэг чухал асуудлаа тал талаас зөвлөлдсөн байна. Товчхондоо, Засгийн газрын худалдан авах ажиллагааны бүрдэл хэсгүүдийг харилцан тохиролцоход чиглэсэн уулзалт болов.
Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулснаар хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа гүнзгийрэх ач холбогдолтой. Тодруулбал, Японы талаас хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн төвшинд хүрэх аж. Өмнөх хэлэлцээр Улаанбаатар хотод болсон бол Токио дахь уулзалтад Монголоос Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй төлөөлөгч оролцлоо. Харин Японы талыг Гадаад харилцааны яамны Эдийн засгийн асуудал хариуцсан Элчин Жун Иокота ахалжээ. Уулзалт, хэлэлцээнд хоёр талын холбогдох албаны 100 гаруй шинжээч оролцдог бөгөөд дараагийн уулзалтаа дипломат шугамаар хэлэлцэж товлох аж.

0 Сэтгэгдэл