"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Бичиг үсэггүйн гай

Латин Америкт ижил хүйстнүүд хоорондын гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гурав дахь улсаар Коста-Рика тодорлоо. Гэхдээ энэ өөрчлөлт нь Коста-Рикагийн парламентын гишүүд шинэлэг, либераль үзэлтэйгээс биш харин тэдний бичиг үсэг сайн тайлагдаагүйгээс болсон гэнэ. Тус улсын парламентын гишүүдийн дийлэнх нь батлуулахаар оруулж ирсэн багц хуулийг бараг уншаагүй. Уншсан хэд нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг батлах боломж олгосон өөрчлөлт оруулсан гэдгээ өөрсдөө ч анзааралгүйгээр хэд хэдэн өгүүлбэр өөрчилсөн байжээ.
Ингээд багц хуулиа батлуулж гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгч Лауре Чинчилье руу явуулсны хойно сонин хэвлэлээр дуулиан дэгдэж эхлэхэд ямар гээчийн бантан хутгаснаа ойлгосон гэнэ. Тэгээд Ерөнхийлөгчид хандан хуулинд хориг тавих эрхээ ашиглан буцаахыг уриалтал Ерөнхийлөгч эрс татгалзсан төдийгүй “Бид ямагт урагшилж явах ёстой болохоор энэ хуулийг батална” гэсэн юм байх.Үүний дараагаар тус улсын сонин хэвлэлээр парламентын гишүүдийн бичиг үсэг, боловсролын төвшин, ажилдаа хандах хандлагыг эрс шүүмжлэх болов. Тухайлбал, “The Costarican Times” сонин “Батлаж байгаа хуулиа уншдаггүй парламентын гишүүдэд яах гэж цалин өгдөг юм бэ. Ер нь удахгүй “Амьдралд амжилтанд хүрэхийн тулд заавал уншиж сурах ёстой шүү” гэж хэн нэгэн хүүхдэдээ хэлээд хариуд нь “Яах юм бэ? Хэрэггүй. Бид Коста –Рикогийн парламентын гишүүн болох юм чинь” гэж хариулж магадгүй болж дээ” гэжээ.
Улмаар парламентын гишүүд цаашид санал өгч батлаж байгаа хуулиа засч чаддаггүй юм гэхэд ядаж л уншдаг болгохын тулд Ерөнхийлөгч дуулиант хуулийг заавал баталгаажуулах ёстой гэсэн байна.

0 Сэтгэгдэл