"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Эдвард Сноуденд хоёр ч улсад орогнох эрх санал болголоо
АНУ-ын Тагнуулын байгууллагын нууцыг задруулж орхисноос болоод эх орондоо буцах аргагүй болоод байгаа Эдвард Сноуденд хоёр ч орон улс төрийн орогнол олгохоор санал тавиад байна. Латин Америкийн Никарагуа болон Венесуэлийн удирдагчид түүнд улс төрийн орогнол олгож болох юм хэмээн мэдэгджээ.
Москвагийн онгоцны буудлын дамжин өнгөрүүлэх хэсэгт нуугдаж буй гэх Эдвард Сноуден 21 оронд улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан ч дийлэнх нь түүний саналыг хүлээх авахаас татгалзсан тухай түүнд туслаж буй “Wikileaks” мэдэгдсэн. Ер нь, Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгох нь тийм ч амар шийдэх асуудал биш болох өнгөрсөн долоо хоногт болсон явдлаас харагдсан. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын сууж явсан онгоцонд Эдвард Сноуден сууж явсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар Франц, Испани зэрэг Европын орнууд өөрийн агаарын бүсээр онгоцыг нэвтрүүлэхээс татгалзсан нь томоохон шуугиан тарьсан билээ. Энэ явдал Латин Америкийн удирдагчдын эгдүүцлийг ихээхэн төрүүлж, олон улсын дипломат харилцаанд ч сэв суулгаж мэдэхээр байгаа юм.
baatar
ЗӨВ ШҮҮ
АНУ-ын Тагнуулын байгууллагын нууцыг задруулж орхисноос болоод эх орондоо буцах аргагүй болоод байгаа Эдвард Сноуденд хоёр ч орон улс төрийн орогнол олгохоор санал тавиад байна. Латин Америкийн Никарагуа болон Венесуэлийн удирдагчид түүнд улс төрийн орогнол олгож болох юм хэмээн мэдэгджээ. Москвагийн онгоцны буудлын дамжин өнгөрүүлэх хэсэгт нуугдаж буй гэх Эдвард Сноуден 21 оронд улс төрийн орогнол хүссэн өргөдөл гаргасан ч дийлэнх нь түүний саналыг хүлээх авахаас татгалзсан тухай түүнд туслаж буй “Wikileaks” мэдэгдсэн. Ер нь, Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгох нь тийм ч амар шийдэх асуудал биш болох өнгөрсөн долоо хоногт болсон явдлаас харагдсан. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын сууж явсан онгоцонд Эдвард Сноуден сууж явсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар Франц, Испани зэрэг Европын орнууд өөрийн агаарын бүсээр онгоцыг нэвтрүүлэхээс татгалзсан нь томоохон шуугиан тарьсан билээ. Энэ явдал Латин Америкийн удирдагчдын эгдүүцлийг ихээхэн төрүүлж, олон улсын дипломат харилцаанд ч сэв суулгаж мэдэхээр байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Acel
Er hun ! shudraga unenii toloo temtsegch
2013.07.07
2013.07.07
2013.07.06
























