Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьтан хамгаалагчид бие биенээ тамгалжээ

Саяхан Чехийн амьтан хамгаалагчид амьд амьтан хөнөөж  мах болон арьс үсийг нь ашиглахыг эсэргүүцэн ээлжит арга хэмжээ болгож бие биенээ “269” гэсэн тоогоор тамгалсан байна. Эсэргүүцлээ ийм аргаар илэрхийлдэг энэ хөдөлгөөн өнгөрсөн оны сүүлчээр анх Израильд үүссэн юм байна. Амьтны арьс үсээр хийсэн хувцас өмсөхгүй, мах идэхгүйн зэрэгцээ сүү, зөгийн бал ч хэрэглэдэггүй энэ хөдөлгөөн одоо Итали, АНУ, Аргентин, Их Британи гээд олон оронд дэлгэрч байгаа гэнэ.


1.    Амьтантай хэрцгийгээр хандаж байгааг эсэргүүцсэн тэд төмрөөр хийсэн “269” гэсэн тамгыг улайсган бие дээрээ дарцгааж байна. Хамгийн анх 2012 оны аравдугаар сард Израилийн хөдөлгөөнийхөн ингэж өөрсдийгөө тамгалсан юм.

2.    Энэ “269” гэсэн тоо нь Тель-Авивын ойролцоох сүүний нэгэн том фермийн тугалын чихэн дэх дугаар юм байна.

3.    Хөдөлгөөний идэвхтнүүд ийн биеэ тамгалахад тэдний дотор эмэгтэйчүүд ч байлаа

4.    Тэднийг энэ ёслолоо үйлдсэний дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.

5.    Амьтантай зүй бусаар хэрцгий хандаж байгааг эсэргүүцэн  Израилийн идэвхтнүүд 2012 оны аравдугаар сарын  2-нд анх ингэж театрчилсан эсэргүүцэл үзүүлж сүүгээ хүмүүст дээрэмдүүлж байгаа хөөрхий тугалын дугаараар бие биенээ тамгалж байжээ.

6.    Үүний дараагаар Израил даяар хэдэн арван хүн сайн дураараа бие дээрээ 269 гэсэн шивээс хийлгэсэн байна.

0 Сэтгэгдэл
Mah idehee ydaj boliloo gehed ter shunaltai avgai nar bulgan shinshala shuba umsuhuu bolimoor yumaa, fucking chinese yaj tamalj alsan bulganii arisiig numurch chadj bnaa...Huuhnuudee bulga umsuhuu bolih hergetei...
IP aar chini huuj ochood ***** shuu muu gulug mini
MAL MONGOLCHUUD MAHNAAS GARAHGUEE
Amitnii garaltai buh zuilees tatgalzah n Vegan buyu Mgl-r Nogoon hooltonuud gesen ug...Goy arga hemjee boljee. Mgl-d ch bas olon Vegan hooltonuud baidag sh dee...
Tarbaganii nuhend orj seruutsdeg Elbegdorjiin bogson deer ni tamgalay
IP aar chini huuj ochood ***** shuu muu gulug mini
MGL-d ed nar ieh yum bol hehe zugeer shud ooriinhoo amiig horloh yum bn duu tegeed mgl-d mah idehgui udaan amidach chadahgui bhduu
Хамгийн их уншсан