"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Р.Гончигдорж нарын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Тус байнгын хороо өчигдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн юм. Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн асуудлыг төсөлд бүрэн тусгасны зэрэгцээ зарим зохицуулалтыг нэмж тусгасан байна. Тухайлахад улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд хуульд заасан болзлыг хангасан тохиолдолд улсын аварга цол олгох, уг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хуульд заасан болзлыг хангасан бөхөд зохих цолыг олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. Байнгын хороо хуулийн төслийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх саналтай байгаа аж.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн М.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулав. Тухайлахад гишүүн Б.Бат-Эрдэнэ цаашдаа баяр наадамтай холбоотой асуудлыг мэргэжлийн холбоод нь дотооддоо шийддэг байх талаар байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан эсэхийг тодруулахад байнгын хорооны дарга А.Бакей “Хуулийн төслийг хэлэлцэх явцад үндэсний уламжлалаараа зохицуулагдаж ирсэн асуудлыг заавал хуульчлах гэх нь буруу, мэргэжлийн холбоод нь өөрсдөө шийдэж зохицуулдаг нь байх нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байсан. Гэхдээ нэгэнт хуулиар зохицуулагдаж байгаа асуудал учраас энэ удаад төслийг хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Цаашдаа байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг нэг мөр шийдэх байр суурьтай байгаа” гэдгээ хэллээ.
Ингээд хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 49 гишүүний 32 нь буюу 65.3 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

0 Сэтгэгдэл