Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХУКН-ын санхүүг мэддэг хүмүүс 1991 онд “амиа хорлосон” нь


1990-ээд он. Манай умард хөршид 80 жилийн туршид байгуулсан коммунизм худал зүйл болж Михаил Горбачёвын “өөрчлөн байгуулалт” ч бүтэшгүй зүйл боллоо. Энэ бүхнийг хадгалж үлдэх гэсэн хэсэг хүний оролдлого ч талаар болж бүгд л амиа хорлов.

Москва хотын намын хороон дарга байсан Борис Ельцин олны хүрээлэлд орж орос орны аврал болох нь тэр.  1991 оны зургадугаар сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Борис Ельцин наймдугаар сарын 25-нд “ЗХУКН-ын болон Зөвлөлт Оросын Коммунист намын өмч хөрөнгийн тухай” гэсэн зарлиг гаргалаа.

Энэ бол тус улсад Коммунист намын үйл ажиллагааг бүрэн зогсоож татан буулгасантай холбоотойгоор өмч хөрөнгийг нь Засгийн газарт шилжүүлэх, бүх банкин дахь гүйлгээ, мөнгийг төрийн мэдэлд өгөх, гадаадад байгаа хөрөнгө, дансыг нягталж шалган, тухай тухайн орнуудтай харилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны яаманд даалгасан зарлиг байлаа.

Ийнхүү орос оронд, ер нь дэлхий дахинд коммунизм байгуулах гэж хэдэн арав, зуун сая хүний амиар наадсан Коммунист нам бүрэн байхгүй боллоо. Харин энэ зарлиг гарсны дараахан  Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Төв хорооны нэлээд мэдэл бүхий, ялангуяа санхүү хөрөнгө мэдэх  хэд хэдэн хүн амиа хорлож ертөнцөөс явсан юм.

Тэдний нэг нь энэ намын Төв Хорооны Хэрэг эрхлэх газрын дарга, 62 настай  Николай Ефимович Кручина байлаа. Тэр 1991 оны наймдугаар ссарын 26-нд амиа хорлосон. Ельциний зарлиг гарсны ердөө маргааш. Кручина нь  Андроповын үе буюу 1983 оноос  эхлээд Горбачёвыг хүртэл энэ Коммунист намын тамгыг барьсан  хүн байв. Хөрөнгө санхүү, хаана юу байгааг мэдэх хүн гэсэн үг. Коммунист намын Тамга баригч маань авгай хүүхдээ унтаж байхад өглөөний 5,00 цагийн үед таван давхар дахь гэрийнхээ цонхоор үсэрч “амиа хорложээ”. Тэр “Би урвагч биш, бас хуйвалдагч биш. Гэвч би хулчгар. Үүнийг минь зөвлөлтийн ард түмэнд хэлээрэй” гэснэ бичээс үлдээж.

Кручина наймдугаар сарын 19-ний өдөр Старый площадь дахь албан өрөөн дэх сейфэндээ хадгалж байсан олон баримт бичгийг кремльд өрөөндөө авчирсан юм байна. Форос дахь амралтаас наймдугаар сарын 23-нд ирсэн Горбачёв  түүнд холбооны намын аппаратын ажилтнуудын цалинг түгээж, хөдөлмөрийн дэвтрийг нь өг гэсэн даалгавар өгч. Харамсалтай нь Николай Ефимович үүнийг гүйцэтгэж амжсангүй, хэрэг эрхлэх газрын барилгыг “ардчилагчид” эзэлж 25-ны өдөр гэхэд түүнийг дотоод гадаадын сэтгүүлчид “байцаагаад” сууж байлаа.

Магадгүй түүнийг хүмүүс заналхийлж, амьдарснаас үхсэн нь дээр гэж бодогдсон байж болох. Телевизээр түүнийг коммунизмын жижиг хөрөнгөтөн хэмээн намтай нь хамт гутаачихсан юм чинь. Гэхдээ бас тэр өөрөө шийдвэр хэзээ ч гаргаж байгаагүй, зөвхөн Улс Төрийн Товчоо, Нарийн бичгийн дарга нарын газрын, Ерөнхий нарийн бичгйин даргын шийдвэрийг л хэрэгжүүлэгч байсан шүү дээ. Нарийндаа бол түүнээс аймаар юм хийж байсан хүмүүс үлдэж хоцроод хожим нь бүр том том алба хашаад л явсан шүү дээ.

Гэтэл тэр яахаараа гэрийнхээ хэзээ ч бараг онгойлгож байгаагүй, наана нь шүүгээ тавьчихсан тагтны хаалгыг нээгээд өөрөө үсэрч байдаг билээ.
Гэрээс нь харин Коммунист намын нууц ажиллагааны тухай нэг ч баримт олдоогүй. Хамгийн гол нь түүнд ямар ч нууц бичиг баримт байгаагүй юм гэхэд тэр бүгдийг мэдэж байсанд л хэргийн учир байгаа юм.

Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын гол гол нууцыг мэдэж байсан хүмүүсийн “амиа хорлох” явдал ганц энэ биш байлаа. Түүний энэ ажлыг буюу намын хэрэг эрхлэх газрыг тэргүүлж байгаад түүнд ажлаа өгөөд чөлөөндөө гарсан, 81 настай Георгий Павлов 1991 оны аравдугаар сарын 6-нд бас гэрийнхээ цонхоор үсэрч “амиа хорлосон” байна. Кручиныг амиа хорлосныг дуулаад Павлов “Эр хүн. Би бол хэзээ ч тэгэж чадахгүй” гэж хэлж байсан гэдэг.

Гэтэл үүний дараахан аравдугаар сарын 17-нд Коммунист намын Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга байсан 54 настай Дмитрий Лисоволик бас 12 давхрын цонхоор үсэрч “амиа хорлосон явдал гарлаа.
Эдгээр  нууц хэргүүдийг хэн ч мөрдөн шалгаж учрыг нь ололгүй “амиа хорлосон” гээд орхисон билээ.

Николай Ефимович Кручины дотнын нөхөр Виктор Мироненко түүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа “Түүнийг цонхоор шидчихэв үү, тэр өөрөө үсрэв үү” гээд “Тэгэхэд намын дансанд 10 тэрбум доллар байсан юм шүү дээ” гэсэн байдаг. Бас нэг нөхөр Михаил Полторанин нь Курчина амиа хорлоогүй, түүнийг алсан гэж шууд хэлсэн байдаг.

Юутай ч нэгэн цагт орос оронд өлсгөлөн нүүрлээд байхад Ленин францад үр тариа нийлүүлж байсан шиг Зөвлөлт Холбоот Улсын Коммунист нам “Даян дэлхийд энх  тайван мандтугай” гээд цаанаа гадаадын олон зэвсэгт бүлэглэл, харгис хүчнийхэнтэй наймаалцаж, мөнгө угааж байсан нь ил болохын цагт энэ нарийн учрыг мэдэх хүмүүсээ сэмхэн “амийг нь хорлуулсан” гэдэг яриа ч байдаг.
Энэ коммунистууд аа гэж...

0 Сэтгэгдэл
Тэгээд яагаав дээ, оросууд амиа хорлодоггүй, коммунистууд нууцаа илрэх ви йгэсэндээ алчихсан юм биш үү. Сайн бодож уншиж бай
Haraal idsen kommunistuud
oros hun hezee ch amia horlodoggui yum,ene hulaa bichejiine,hurgan archilagchintsruud,hudlaa ih medehiimaa
Тэгээд яагаав дээ, оросууд амиа хорлодоггүй, коммунистууд нууцаа илрэх ви йгэсэндээ алчихсан юм биш үү. Сайн бодож уншиж бай
11
Байхгүй болчихсон социализмаас мөн үхтлээ айж байна аа. Ёстой ямар ч баримтгүй, тэгээд бичсэн этгээд нэрээ тавихгүй байхыг бодоход Америкийн Тагнуулын Төв Газрын мэдээ бололтой дог оо...
Ямар ч баримтгүй солиотой юм бичиж байх юм. Бас тэгээд өөрсдийгөө яая гэж байж юун ЗХУКН-ын амьдрал вэ? Тэр үед дэлхийн бөмбөрцөг эсрэг тэсрэг хоёр хүчний мэдэлд байсан юм чинь хэн нь хэнтэйгээ наймаа хийгээд мөнгөө дараад байж байхав дээ. Дэндүү ядуу сэтгэх юм аа.
Хамгийн их уншсан