"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Толгойгоо цөмлүүлсэн эр 58 сая долларын нөхөн төлбөр авна
АНУ-д баарны хамгаалагчид зодуулж тархиныхаа хагасыг алдсан 43 настай нэгэн будагчин эр шүүхийн шийдвэрээр 58 сая долларын нөхөн төлбөр авахаар болсон нь Калифорни мужийн түүхэнд хувь хүнд өгөх болж байгаа хамгийн өндөр нөхөн төлбөр болсон байна.
Антонио Лопес Чай 2010 оны дөрөвдүгээр сард Мид-Уилшир дэх бааранд байж байгаад өөрийн хоёр хамаатан руу дайрсан хамгаалагч, бармен хоёрыг зогсоохоор дундуур нь орсон юм байна. Харин хамгаалагч түүнийг бороохойгоор балбаж эхэлснээр Чайн тархины дөрөвний нэг юу ч үгүй болж ярьж чадахаа больжээ. “Түүний тархины дөрөвний нэг нь байхгүй болж үлдсэн нь яг л зөөлөн боов шиг болсон” гэж өмгөөлөгч Федерико Сейра хэлсэн байна.
Мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүй тэр хамгаалагч түүний тархийг гэмтээснээс гадна хөл рүү нь ч бас балбасан гэнэ. “Энэ бол үнэхээр санаанд оромгүй хэрцгий үйлдэл. Эмч нар түүний амийг аварсан ч тэр одоо хэзээ ч үхэхэд бэлэн тийм аюултай амьдарч байна” гэж өмгөөлөгч нь хэлжээ.
Харин өнөөх хамгаалагч Эмерсон Кинтанилья гэгч, бармен хоёр сураггүй алга болсныг эрэн сурвалжилж байгаа юм байна.

АНУ-д баарны хамгаалагчид зодуулж тархиныхаа хагасыг алдсан 43 настай нэгэн будагчин эр шүүхийн шийдвэрээр 58 сая долларын нөхөн төлбөр авахаар болсон нь Калифорни мужийн түүхэнд хувь хүнд өгөх болж байгаа хамгийн өндөр нөхөн төлбөр болсон байна. Антонио Лопес Чай 2010 оны дөрөвдүгээр сард Мид-Уилшир дэх бааранд байж байгаад өөрийн хоёр хамаатан руу дайрсан хамгаалагч, бармен хоёрыг зогсоохоор дундуур нь орсон юм байна. Харин хамгаалагч түүнийг бороохойгоор балбаж эхэлснээр Чайн тархины дөрөвний нэг юу ч үгүй болж ярьж чадахаа больжээ. “Түүний тархины дөрөвний нэг нь байхгүй болж үлдсэн нь яг л зөөлөн боов шиг болсон” гэж өмгөөлөгч Федерико Сейра хэлсэн байна.
Мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүй тэр хамгаалагч түүний тархийг гэмтээснээс гадна хөл рүү нь ч бас балбасан гэнэ. “Энэ бол үнэхээр санаанд оромгүй хэрцгий үйлдэл. Эмч нар түүний амийг аварсан ч тэр одоо хэзээ ч үхэхэд бэлэн тийм аюултай амьдарч байна” гэж өмгөөлөгч нь хэлжээ.
Харин өнөөх хамгаалагч Эмерсон Кинтанилья гэгч, бармен хоёр сураггүй алга болсныг эрэн сурвалжилж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
























