"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Гадаадын төлөөлөгч уулзалтын үеэр тухлан унтжээ
Армений прокурорын байгууллага үүссэний 95 жилийн ойд Европын орнуудаас болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудаас ирсэн төлөөлөгчдийг Армяны ерөнхий прокурор хүлээн авч уулзаж, хэлэлцээрт гарын үсэг зурж байхад гадаадын төлөөлөгчдийн нэг нь пиджак, гутлаа тайлаад хамгийн арын нэг сандал дээр тухтай гэгч нь хэвтээд унтаад өгчээ. Тавтай унтаж байсан түүнийг уулзалтын төгсгөлд хүмүүс нижигнэтэл алга ташихдаа сэрээж орхисон байна. Хаанахын хэн гэдэг зочин болохыг мэдээнд дурдаагүй байна. Түүнийг унтаж байх хооронд Армяны ерөнхий прокурор Молдавын прокурорын байгууллагатай хамтын ажиллагааны хөтөлбөрт, Киприйн байгууллагатай хамтран ажиллах меморандумд гарын үсэг зураад амжжээ.
Армяны прокурорын байгууллагын ойд Орос, Украин, Казахстан, Чех, Гүрж, Молдав, Кипр, Хятад, Белорус улсуудаас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий прокуроруудын зөвлөл, Олон улсын прокуроруудын холбооноос зочид төлөөлөгч ирсэн юм байна.
Армений прокурорын байгууллага үүссэний 95 жилийн ойд Европын орнуудаас болон Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудаас ирсэн төлөөлөгчдийг Армяны ерөнхий прокурор хүлээн авч уулзаж, хэлэлцээрт гарын үсэг зурж байхад гадаадын төлөөлөгчдийн нэг нь пиджак, гутлаа тайлаад хамгийн арын нэг сандал дээр тухтай гэгч нь хэвтээд унтаад өгчээ. Тавтай унтаж байсан түүнийг уулзалтын төгсгөлд хүмүүс нижигнэтэл алга ташихдаа сэрээж орхисон байна. Хаанахын хэн гэдэг зочин болохыг мэдээнд дурдаагүй байна. Түүнийг унтаж байх хооронд Армяны ерөнхий прокурор Молдавын прокурорын байгууллагатай хамтын ажиллагааны хөтөлбөрт, Киприйн байгууллагатай хамтран ажиллах меморандумд гарын үсэг зураад амжжээ. Армяны прокурорын байгууллагын ойд Орос, Украин, Казахстан, Чех, Гүрж, Молдав, Кипр, Хятад, Белорус улсуудаас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн ерөнхий прокуроруудын зөвлөл, Олон улсын прокуроруудын холбооноос зочид төлөөлөгч ирсэн юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























