Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Египетийн арми Ерөнхийлөгчөө огцруулж, АНУ ЭСЯ-аа нүүлгэлээ
Улс төрийн хямралд автаж, Ерөнхийлөгч Мурсиг огцруулах гэсэн хэдэн зуун мянган хүн гудамжинд эсэргүүцлийн цуглаан хийж хууль сахиулагчидтай мөргөлдөж байгаа Египетийн нийслэлээс АНУ Элчин сайдын яамаа нүүлгэхээр шийдвэрлэжээ. Мөн тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэдээ түргэн гарч явахыг уриалжээ.
Египетийн бүх хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, Александрия хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр АНУ-ын иргэн 21 настай Эндрю Барусо гэдэг залуу амь алдсаны дараа АНУ-ын захиргаа ийм шийдэл гаргасан байна. “Хэрэв Египетийг орхих гэж байгаа бол аль болох түргэн амжуулах ёстой. Нисэх буудал одоохондоо нээлттэй байна, арилжааны нислэгүүд өөрчлөгдсөн ч нисэх боломж бий. Хүмүүсийг хэрхэн гаргахаа бид төлөвлөж зохион байгуулаагүй байна” гэж Төрийн департаментын мэдээлэлд дурджээ.

Египетийн арми өчигдөр орой мэдэгдэл гаргаж, Ерөнхийлөгч Мухаммед Мурсиг цаашид төр удирдах эрхгүй, огцорсон гэдгийг зарлаад, шилжилтийн үед улс орныг Үндсэн хуулийн шүүхийн тэргүүн Адли Мансур удирдана гэсэн юм. БХЯ-ны сайд Абдельфаттах ас-Сиси телевизээр мэдэгдэл хийж Үндсэн хуулийн үйл ажиллагаа, сайд нарын танхимын үйл ажиллагааг зогсоож, Ерөнхийлөгчийн шинэ сонгууль явуулах тухай мэдэгдсэнээр Тахрирын талбайд цугласан хэдэн зуун мянган жагсагч баяр хөөр болжээ.

Мухаммед Мурси өөрийгөө хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн үзсээр байна.

Гэхдээ цэргийн тагнуулын байранд хоргодож байгаа гэх Ерөнхийлөгч Мухаммед Мурси цэргийнхний өдөөн хатгалгад автахгүй байхыг ард иргэддээ уриалаад энэ бол цэргийн эргэлт  гэж мэдэгдэж байгаа юм. 









Египетийн цагдаа нар дүрэмт хувцсаа тайлан жагсагчидтай нийлэн тэмцэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан