"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
УИХ Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэн санал хурааж, 54 гишүүнээс 51 гишүүн зөвшөөрснөөр 94,4 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид тангараг өргөх тухай 1993 оны журамд өөрчлөлт оруулж, Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнө буюу Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангараг өргөхөөр болгож өөрчиллөө.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд тангаргаа өргөж энэ үеэр цэргийн ёслолын жагсаал болох юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга нар тусгай урилгаар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно. Ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд ялсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайд морин цагт буюу 11.40 цагт ард түмнийхээ өмнө тангараг өргөх боллоо.
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэн санал хурааж, 54 гишүүнээс 51 гишүүн зөвшөөрснөөр 94,4 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид тангараг өргөх тухай 1993 оны журамд өөрчлөлт оруулж, Их Эзэн Чингис хааны хөшөөний өмнө буюу Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангараг өргөхөөр болгож өөрчиллөө.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд тангаргаа өргөж энэ үеэр цэргийн ёслолын жагсаал болох юм.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга нар тусгай урилгаар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно. Ийнхүү Монгол улсын Ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуульд ялсан одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Сүхбаатарын талбайд морин цагт буюу 11.40 цагт ард түмнийхээ өмнө тангараг өргөх боллоо.
Ц.Хас
0 Сэтгэгдэл























