Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Тайрсан гарыг нь 50 жилийн дараа эргүүлж өглөө
Вьетнамын дайны үеэр тэнд алба хааж байсан АНУ-ын цэргийн эмч Вьетнамын нэгэн цэргийн тайрсан гарыг 47 жилийн дараа эргүүлэн өгөхөөр шийдэж өөрөө бүр Вьетнам руу ниссэн байна. Ингээд 1966 оны аравдугаар сард өрөөсөн гараа алдсан, өнөөдөр 73 настай Нгуен Куэн Хын гэдэг өвгөнд гарыг нь өгсөн байна. Вьетнам өвгөний ярьснаар америкчууд түүнийг Анкхе хотын орчимд шархдуулсан гэнэ.
27 настай цэргийн гарт нь сум тусч тэрээр нуугдсан ч нисдэг тэрэг түүнийг илрүүлж. Америкийн цэргийн хээрийн эмнэлэгт авчрахад гарыг нь тайрахаас аргагүй болсон байжээ. “Тэд намайг алж болох байсан, гэтэл харин аварсан” гэж Нгуен Куэн Хын ярьж байна. Найман сар болоод тэр тэнхэрч, дараа нь америк эмчид тусалж байжээ.

“Олзлогдогсдын лагерьт илгээчих байх гэж тэр бодсон байх л даа, мэдээж түүнд аятайхан хандана гэж бодоогүй байх” гэж Аксельрад эмч ярьж байна. Харин яагаад хаа холын хүний гарыг ийм олон жил хадгалсан тухайгаа тэр “өөрийнхөө сайн үйлийг дурсч байхын тулд” гэж хариулжээ.
Харн гар нь ийм олон жилийн дараа эргэн ирж байгаад ахмад дайчин бага зэрэг гайхаад юутай ч нэгэн биенийх нь хэсэг их биетэйгээ хамт оршуулагдах болсонд талархжээ.
Өөр нэг зүйл нь түүний байлдаж явсан тухай бүхий л баримт бичгүүд алга болсон учраас дайны улмаас тахир дутуу болсон гэж үздэггүй байсан, одоо баримт нотолгоотой болсон тул ахмад дайчны хөнгөлөлт эдэлж болох болж байгаа юм байна.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан