Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хятадын бизнесмэнүүд Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд байдаг Хакас улсын хөдөө аж ахуйг хөгжүүлэх шинэ хөтөлбөрт хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Тус улсын газар тариалан, мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд энэ их мөнгөөр хөрөнгө оруулалт хийх бөгөөд хөтөлбөрийн хугацаа найман жил гэж тооцоолжээ.

Энэхүү нүсэр төлөвлөгөөг хэрэгжүүлэх тал дээр “China Communications Construction Company Ltd” компанийн тэргүүн Лю Цитао, Оросын "ЮЙДИ Менежмент & Консалтинг" компани тохиролцоонд хүрсэн байна.
Уг хэлэлцээр өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн явж байгаад ийнхүү өчигдөр тохиролцоонд хүрчээ.

Хятадын хөрөнгө оруулагчид цахилгаан эрчим хүчний үнэ, цаг агаар гэх мэт глобаль зүйлсийг хамгийн ихээр сонирхсон аж. Ингэхэд цахилгаан эрчим хүчний үнэ гэхэд л Хакасид манай урд хөршөөс хоёр дахин хямд, ус мөрөн, гол нуур ихтэй болохоор цаг агаар огцом өөрчлөлт байхгүй гэсэн давуу талтай байсныг голлон анхаарчээ.

Энэ мэтээр манай урд хөрш Оросын Өвөрбайгалийн бүс нутаг хөрөнгө оруулалт хийснээр  Хакас, Буряд, Тува зэрэг Бүгд найрамдах улсуудтай хийх нийт бараа эргэлтийн хэмжээ гурван тэрбум ам.доллар хүрэх аж.
Хятадын шинэ тэргүүлэгч Ши Жинпинийг гарч ирэх хүртэл Хятад руу Оросоос үр тариа экспортлохыг хориглодог байсан бол шинээр гарч ирсэн тэргүүн нь Путинтэй үр тариа нийлүүлэх тухай гэрээ байгуулснаар асуудлыг шийджээ. Үүний тулд ӨвөрМонголын өөртөө засах орны нутагт үр тариа хадгалан хянах төмөр замын тусгай зоорь байгуулахаар болсон байна.

Энэ мэтээр манай хоёр хөршийн эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр хөгжсөөр байгаа бол манай улс ялангуяа хойд зүгт хандсан бодит алхам хийхгүй удааширч байгаа нь сэтгэл түгшээж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан