"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Тимощенкод хагалгаа хийх шаардлагатай

Оростой шатдаг хий нийлүүлэлтийн хэлэлцээр хийхдээ эрх мэдлээ хэтрүүлсэн гэдэг шалтгаанаар Украйны Ерөнхий сайд асан Тимощенко долоон жил хоригдох ял авсан. Европын холбооны эрх баригчид Тимощенког суллахаар янз бүрийн арга чарга хэрэглэж байна.
Тухайлбал, Германы Гадаад хэргийн сайд Украйнд айлчлах үедээ тус улсын Европын холбоонд нэгдэх асуудал нь Тимощенког суллах эсэхтэй шууд холбоотой гэж мэдэгдсэн. Гэвч одоогийн Ерөнхийлөгч Януковичийн хувьд Тимощенког суллана гэдэг өөрийнхөө улс төрийн ирээдүйг баллаж байгаатай адил үйлдэл болох юм. Учир нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар Януковичтэй бодит өрсөлдөх чадвартай цорын ганц хүн нь Тимощенко. Ингэтэл экс Ерөнхий сайдыг үзэж байгаа Герман эмч нар түүнд яаралтай хагалгаа хийхгүй бол тахир дутуу болж магадгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь байдлыг маш ээдрээтэй болгож орхилоо. Хагалгааг мэдээж Германд хийх ёстой гэсэн аж. Хэрэв экс Ерөнхий сайд Украйнаас нэг л гарвал улс төрийн орогнол хүсээд улс төрийн эрчимтэй үйл ажиллагаа явуулж, улмаар Януковичийг суудлаас нь огцруулахад тулж магадгүй нь гарцаагүй. Украйны эрх баригчдын томилсон эмч нар нь Тимощенкод хагалгаа хийгээд байхаар өвчин эмгэг байхгүй гэж Германы эмч нартай ихээхэн шөргөөцөлдөж байгаа билээ.

0 Сэтгэгдэл