"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Аризонагийн гал түймэрт 19 гал сөнөөгч амиа алджээ
АНУ-ын Аризона мужийн Ярнелл хотод гарсан гал түймэрт 19 гал сөнөөгч амь насаа алдаад байна. Өнгөрсөн баасан гаригт аянга буусны улмаас үүссэн гал маш хурдан тархаж, ойр хавийн газар нутгийг түймэрдэж, 200 гаруй айлын байшин шатаж, орон гэргүй болгоод байна. Аризонад сүүлийн өдрүүдэд маш халуун, чийгшил багатай, ширүүн салхитай байгаагаас гал түймрийг унтраахад маш хүнд байгаа юм. Зарим газар нутагт температурын хэм бүр 54 градус хүртэл халж байгаа мэдээ байна. Хэт халуун гал сөнөөгчдийг ч ажиллах аргагүй болгож, тэд өөрсдийгөө хамгаалахын тулд аль болох гүн нүх ухаж, шатдаггүй материалаар өөрсдийгөө бүтээж байгаа аж. Гэвч нас барсан гал сөнөөгчдийг олох үед хэт халууны улмаас тэд бүтээлэг дороо амьсгал хураасан байжээ. Амь насаа алдсан гал сөнөөгчдийн араас эмгэнэн гашуудаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдээд тэд бол ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг аюулаас хамгаалахын тулд өөрсдийн амиа өгсөн баатрууд хэмээн нэрлэсэн байна.
Одоогоор түймрийг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм.
АНУ-ын Аризона мужийн Ярнелл хотод гарсан гал түймэрт 19 гал сөнөөгч амь насаа алдаад байна. Өнгөрсөн баасан гаригт аянга буусны улмаас үүссэн гал маш хурдан тархаж, ойр хавийн газар нутгийг түймэрдэж, 200 гаруй айлын байшин шатаж, орон гэргүй болгоод байна. Аризонад сүүлийн өдрүүдэд маш халуун, чийгшил багатай, ширүүн салхитай байгаагаас гал түймрийг унтраахад маш хүнд байгаа юм. Зарим газар нутагт температурын хэм бүр 54 градус хүртэл халж байгаа мэдээ байна. Хэт халуун гал сөнөөгчдийг ч ажиллах аргагүй болгож, тэд өөрсдийгөө хамгаалахын тулд аль болох гүн нүх ухаж, шатдаггүй материалаар өөрсдийгөө бүтээж байгаа аж. Гэвч нас барсан гал сөнөөгчдийг олох үед хэт халууны улмаас тэд бүтээлэг дороо амьсгал хураасан байжээ. Амь насаа алдсан гал сөнөөгчдийн араас эмгэнэн гашуудаж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама мэдэгдээд тэд бол ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг аюулаас хамгаалахын тулд өөрсдийн амиа өгсөн баатрууд хэмээн нэрлэсэн байна. Одоогоор түймрийг унтраахаар 200 гаруй гал сөнөөгч ажиллаж байгаа юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
asd
tun haramsaltai
2013.07.01
























