"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
British Airways-ийн онгоцонд утсаар ярьж болно
Британийн агаарын тээврийн “British Airways” компани нисэх онгоцндоо гар утсаар ярьж болохыг зөвшөөрснөөрөө Европын нисэх компаниудаас анхных нь боллоо. Өнөөдрөөс эхлээд тус компанийн онгоц буудлын нисэх зурваст газардсаны дараа, бүрэн зогсохыг хүлээлгүйгээр зорчигчид нь гар утсаар ярьж болох юм байна. Британийн иргэний агаарын тээврийн удирдах газар энэ шинэ журам нь зорчигчдын аюулгүй байдалд нэг их нөлөөлөхгүй гэж үзэж байна. Агаарын тээврийн олон компани онгоцны нислэгийн үед, буусан хойно ч гэсэн гар утас, цахилгаан хэрэгсэл ашиглах нь онгоцны холбоонд нөлөөлж аюул учруулна гэж үздэг юм.
British Airways-ийн шинэ журмаар бол зорчигчид яаралтай уулзалтаа тохирох, тосох хүнээ хайх, шуудангаа шалгах зэргээ заавал онгоц терминаль руу очиж бүрэн зогсохыг хүлээлгүйгээр ярьж тохирч байх боломжоор хангаж байгаа юм байна. Шинэ журам гарснаар нислэгийн үед гар утас ашиглахыг хориглосон заалтад өөрчлөлт орохгүй, онгоц 3050 метрийн өндөрт гараагүй байхад бүхий л цахилгаан хэрэгслээ унтрааж байх дүрэм хэвээр үйлчлэх юм.
Британийн агаарын тээврийн “British Airways” компани нисэх онгоцндоо гар утсаар ярьж болохыг зөвшөөрснөөрөө Европын нисэх компаниудаас анхных нь боллоо. Өнөөдрөөс эхлээд тус компанийн онгоц буудлын нисэх зурваст газардсаны дараа, бүрэн зогсохыг хүлээлгүйгээр зорчигчид нь гар утсаар ярьж болох юм байна. Британийн иргэний агаарын тээврийн удирдах газар энэ шинэ журам нь зорчигчдын аюулгүй байдалд нэг их нөлөөлөхгүй гэж үзэж байна. Агаарын тээврийн олон компани онгоцны нислэгийн үед, буусан хойно ч гэсэн гар утас, цахилгаан хэрэгсэл ашиглах нь онгоцны холбоонд нөлөөлж аюул учруулна гэж үздэг юм. British Airways-ийн шинэ журмаар бол зорчигчид яаралтай уулзалтаа тохирох, тосох хүнээ хайх, шуудангаа шалгах зэргээ заавал онгоц терминаль руу очиж бүрэн зогсохыг хүлээлгүйгээр ярьж тохирч байх боломжоор хангаж байгаа юм байна. Шинэ журам гарснаар нислэгийн үед гар утас ашиглахыг хориглосон заалтад өөрчлөлт орохгүй, онгоц 3050 метрийн өндөрт гараагүй байхад бүхий л цахилгаан хэрэгслээ унтрааж байх дүрэм хэвээр үйлчлэх юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Ц.ХАС
ЗӨВ ШҮҮ
2013.07.01
























