“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Б.Обамагийнхан Н.Манделагийн цаг үеэр аялав
АНУ-ын Ерөнхийлөгч Б. Обама хэдий Африк гаралтай нэгэн боловч түүний Африкийн орнуудад хийж буй айлчлалыг эсэргүүцэн дургүйцэх хүн цөөнгүй байна. АНУ-ын засаг захиргааны гадаад бодлогыг эсэргүүцсэн хүмүүс түүнийг Өмнөд Африкт айлчилж байх үеэр жагсаал хийсэн ч Б.Обама хуваарь ёсоор төлөвлөсөн бүх ажлуудаа хийж гүйцэтгээд Танзанийг зорьсон байна.
Б.Обама Өмнөд Африкт байх хугацаандаа Нельсон Манделагийн 18 жил хоригдож байсан Роббен арал дахь шоронд гэр бүлийнхээ очиж, тэр цаг үеийн үүх түүхийг өөрийн нүдээр харж мэдэрчээ. Тэрээр Роббен айландын шоронгийн дурсгалын дэвтэрт өөрийн гараар үг бичиж үлдээж, Н.Манделагийн яг хоригдож байсан өрөөнд хүртэл орж үзжээ. Тэрээр 2006 онд Өмнөд Африкт айлчилж байх үедээ “өөрийн баатар” хэмээн нэрлэдэг Н.Манделагийн амьдралын хамгийн хүнд жилүүдийн гэрч болсон энэ газар ирж байсан боловч энэ удаа гэр бүлийнхэнтэйгээ дахин ирсэн юм. Тэрээр өөрийн шүтэн биширч явдаг Н.Манделагийн бие тун хүнд байгаа энэ үед түүнийг эргэхээр эмнэлэгт очих нь тохиромжтой биш гэж үзээд, гэр бүлийнхэнтэй нь уулзаад буцжээ.






АНУ-ын Ерөнхийлөгч Б. Обама хэдий Африк гаралтай нэгэн боловч түүний Африкийн орнуудад хийж буй айлчлалыг эсэргүүцэн дургүйцэх хүн цөөнгүй байна. АНУ-ын засаг захиргааны гадаад бодлогыг эсэргүүцсэн хүмүүс түүнийг Өмнөд Африкт айлчилж байх үеэр жагсаал хийсэн ч Б.Обама хуваарь ёсоор төлөвлөсөн бүх ажлуудаа хийж гүйцэтгээд Танзанийг зорьсон байна. Б.Обама Өмнөд Африкт байх хугацаандаа Нельсон Манделагийн 18 жил хоригдож байсан Роббен арал дахь шоронд гэр бүлийнхээ очиж, тэр цаг үеийн үүх түүхийг өөрийн нүдээр харж мэдэрчээ. Тэрээр Роббен айландын шоронгийн дурсгалын дэвтэрт өөрийн гараар үг бичиж үлдээж, Н.Манделагийн яг хоригдож байсан өрөөнд хүртэл орж үзжээ. Тэрээр 2006 онд Өмнөд Африкт айлчилж байх үедээ “өөрийн баатар” хэмээн нэрлэдэг Н.Манделагийн амьдралын хамгийн хүнд жилүүдийн гэрч болсон энэ газар ирж байсан боловч энэ удаа гэр бүлийнхэнтэйгээ дахин ирсэн юм. Тэрээр өөрийн шүтэн биширч явдаг Н.Манделагийн бие тун хүнд байгаа энэ үед түүнийг эргэхээр эмнэлэгт очих нь тохиромжтой биш гэж үзээд, гэр бүлийнхэнтэй нь уулзаад буцжээ.






0 Сэтгэгдэл























