"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Б.Обама Н.Манделаг эргэж очихгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Өмнөд Африкт албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа ч тус үндэстний бараг шүтээн нь болсон Н.Манделаг эргэж очихгүй бололтой. Нас дээр гарсан Н.Манделагийн олон жилийн тэртээд шоронд хоригдож байхдаа олсон уушигны өвчин нь өдгөө дахин сэдэрч, биеийн байдал нь маш муу байгаа. Нөхцөл байдал сайнгүй байгаа учраас Б.Обама эмнэлэгт ирсний хэрэггүй байх гэж Н.Манделагийн гэр бүлийнхэн өөрсдөө хүссэн байна. Б.Обама ч эмнэлэгт очиж, зургаа авахуулах нь чухал биш гэж мэдэгджээ. Хоёулаа улсынхаа анхны хар арьст Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтай гээд ижил төстэй зүйл ихтэй Б.Обама, Н.Мандела нар 2005 онд Обамаг сенатор байх үед уулзаж байсан юм. Домогт Ерөнхийлөгч Н.Мандела Б.Обамагийн гэр бүлд элэгсгээр ханддаг бөгөөд өнгөрсөн онд тэргүүн хатагтай Мишель Обама хоёр охиныхоо хамт түүний гэрт зочилж байсан юм.
Б.Обама Н.Манделатай уулзаж чадахгүй ч түүний 27 жил хоригдож байсан Роббен аралд зочилж, Кейп Тауны их сургуульд үг хэлэх юм байна.

Өмнөд Африкчууд Н.Манделаг урт удаан наслаасай хэмээн залбирч байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Өмнөд Африкт албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа ч тус үндэстний бараг шүтээн нь болсон Н.Манделаг эргэж очихгүй бололтой. Нас дээр гарсан Н.Манделагийн олон жилийн тэртээд шоронд хоригдож байхдаа олсон уушигны өвчин нь өдгөө дахин сэдэрч, биеийн байдал нь маш муу байгаа. Нөхцөл байдал сайнгүй байгаа учраас Б.Обама эмнэлэгт ирсний хэрэггүй байх гэж Н.Манделагийн гэр бүлийнхэн өөрсдөө хүссэн байна. Б.Обама ч эмнэлэгт очиж, зургаа авахуулах нь чухал биш гэж мэдэгджээ. Хоёулаа улсынхаа анхны хар арьст Ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтай гээд ижил төстэй зүйл ихтэй Б.Обама, Н.Мандела нар 2005 онд Обамаг сенатор байх үед уулзаж байсан юм. Домогт Ерөнхийлөгч Н.Мандела Б.Обамагийн гэр бүлд элэгсгээр ханддаг бөгөөд өнгөрсөн онд тэргүүн хатагтай Мишель Обама хоёр охиныхоо хамт түүний гэрт зочилж байсан юм. Б.Обама Н.Манделатай уулзаж чадахгүй ч түүний 27 жил хоригдож байсан Роббен аралд зочилж, Кейп Тауны их сургуульд үг хэлэх юм байна.

Өмнөд Африкчууд Н.Манделаг урт удаан наслаасай хэмээн залбирч байна.


0 Сэтгэгдэл
























