"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Визны хугацаа нь дуусч байгаа Т.Билэгт Х.Тэмүүжинд хувийн захидал илгээсэн үү
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг холбогдуулан шалгаж байсан. Хэдийгээр уг хэрэг нь 2011 оны долдугаар сард хэрэгсэхгүй болсон ч сэргээн шалгах үед Т.Билэгт аль хэдийнэ хил давсан байдаг юм. Иймд түүнийг Интерполоор эрэн сурвалжилахаас өөр аргагүй болсон юм. Усанд хаясан чуулуу шиг алга болсон ноён Т.Билэгт харин саяхан ил гарах шиг боллоо. Учир юу гэвэл тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан “Би эмчилгээ хийлгэж байгаа болохоор Монгол руугаа явж амжихгүй байна, эмчилгээгээ дуусахаар удахгүй эх орондоо очно. Гэхдээ эмчилгээ маань дуусаагүй байгаа ч Монгол дахь асуудлаа зохицуулъя” хэмээн АТГ, УЕПГ-ын дарга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан ёсоор хандсан тухай эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн АТГ-аас түүнийг АНУ-д цагаачлалын хүсэлт гаргасан хэмээн мэдээлж байсан ч үүнийг Т.Билэгт үгүйсгэсэн байна.
Т.Билэгтийн ийн гэнэт гарч ирсэн, захидал илгээсэн нь учиртай. Юу гэхээр эрхэм Т.Билэгтийн визний хугацаа дуусаж байгаа аж. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд "Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч" гэсэн хүсэлт бүхий захидлыг хувийн журмаар илгээжээ. Х.Тэмүүжингийн хувьд "Өөрт нь зовлон тулгарахаар л ингэж байгаа байхгүй юу. Өмнө нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байхад би энд байна гэж нэг ч хандаж байгаагүй. Тэгээд визний хугацаагаа сунгаж чадахгүй болоод ирэхээрээ л хандаж байна" хэмээн их л унтууцаж байгаа сурагтай.
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонсоод буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг холбогдуулан шалгаж байсан. Хэдийгээр уг хэрэг нь 2011 оны долдугаар сард хэрэгсэхгүй болсон ч сэргээн шалгах үед Т.Билэгт аль хэдийнэ хил давсан байдаг юм. Иймд түүнийг Интерполоор эрэн сурвалжилахаас өөр аргагүй болсон юм. Усанд хаясан чуулуу шиг алга болсон ноён Т.Билэгт харин саяхан ил гарах шиг боллоо. Учир юу гэвэл тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан “Би эмчилгээ хийлгэж байгаа болохоор Монгол руугаа явж амжихгүй байна, эмчилгээгээ дуусахаар удахгүй эх орондоо очно. Гэхдээ эмчилгээ маань дуусаагүй байгаа ч Монгол дахь асуудлаа зохицуулъя” хэмээн АТГ, УЕПГ-ын дарга болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан ёсоор хандсан тухай эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн АТГ-аас түүнийг АНУ-д цагаачлалын хүсэлт гаргасан хэмээн мэдээлж байсан ч үүнийг Т.Билэгт үгүйсгэсэн байна.Т.Билэгтийн ийн гэнэт гарч ирсэн, захидал илгээсэн нь учиртай. Юу гэхээр эрхэм Т.Билэгтийн визний хугацаа дуусаж байгаа аж. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд "Интерполоор эрэн сурвалжлахаа зогсоогооч" гэсэн хүсэлт бүхий захидлыг хувийн журмаар илгээжээ. Х.Тэмүүжингийн хувьд "Өөрт нь зовлон тулгарахаар л ингэж байгаа байхгүй юу. Өмнө нь түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байхад би энд байна гэж нэг ч хандаж байгаагүй. Тэгээд визний хугацаагаа сунгаж чадахгүй болоод ирэхээрээ л хандаж байна" хэмээн их л унтууцаж байгаа сурагтай.
0 Сэтгэгдэл
IRGEN
ZUV ZUV...TEMUUJINGEES SHUDARGA YOS HANHIITEL UNERTAH YUMAA.SAIHAN SHUU...ADGIIN LUIVARCHIN BILEGT,TUUNII UR HUUHDUUD,HANI HAMSAATNUUD ARD IRGEDIIN TATVARIIN MUNGUUR ICHIHCHGUI GUDARCH,GULIGAJ AMIDARCH BAINA UU.TA NAR UDAHGUI TAMD ZOVJ UHETSGEENEE,um ma ni badi mi hum
2013.07.05























