"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Dream rising tour” компанитай хамтран цөлжилтийн эсрэг ажиллана
Цөлжилт болон шар элсний нүүдлээс хамгаалахын тулд мод, ногоон байгууламж дутагдалтай байдаг Монгол Улсад мод тарьж ногоон байгууламж, төгөл байгуулах нь даяаршлын эрин үед хүний хийж чадах хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Жил бүр энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулснаар Улаанбаатар хотынхоо цэцэрлэг яслиудыг ногоон байгууламжтай болгон Монголынхоо гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсийг эрүүл орчинд өсч торниход нь хувь нэмрээ оруулах зорилготойгоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Dream rising tour” аялал жуулчлалын компанитай хамтран энэ оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс 7-ны өдөр хүртэл цөлжилтийн эсрэг аяныг зохион байгуулахаар боллоо.
Аяны хүрээнд БНСУ-ын шинэ залуу од хамтлаг болох BRAVE INTERTAINMENT компанийн ELECTROBOYZ & PARK SOOJIN, STAR CUBIC INTERTAINMENT компанийн SWITCH хамтлагыг урьж эх орондоо тоглолт хийлгэхийн зэрэгцээ үе тэнгийн монгол залуучуудын хамтаар 1 шөнө 2 өдрийн аялал зохион байгуулах, СХД-ийн 84-р цэцэрлэгийн гадна талбайг тохижуулах, ногоон байгууламж, усан оргилуур байгуулж өгөх, хүүхдийн зурагтай үлгэрийн ном хандивлах гэх мэт олон нэр хүндтэй ажлуудыг зохион байгуулна. Цаашид энэ мэтчилэн дүүргийнхээ бусад цэцэрлэгүүдийг тохижуулах ажлыг тогтмолжуулан ажиллах юм.
Солонгосын урлаг соёлын одууд манай улсад ирж мод тарьж “Солонгос үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г байгуулснаар манай орны ногоон байгууламж, улсын тохижилт, иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэхэд өндөр хувь нэмэр оруулахаас гадна цөлжилтөөс хамгаалах олон улсын бодлого болон манай улсын байгаль орчин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ олон улсын хэмжээнд үлгэр дуурайлал болно гэж үзэж байна. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

0 Сэтгэгдэл