“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ХЯТАД 643 МЯНГАН САЯТАНТАЙ
Хувийн ихээхэн хэмжээний хөрөнгөтэй хүн гэж сая ам.доллар давсан мөнгөтэй хүмүүсийг хэлдэг. Ингэж тодруулахдаа саятаны байшин, эдлэн газар гэх мэт үл хөдлөх хөрөнгө, уран зураг гэх мэт үнэт эд зүйлсийн цуглуулга, машин, хувцас гэх мэт хэрэглээний эд зүйлсийг оруулдаггүй зөвхөн мөнгөн хөрөнгийг нь тооцдог. Энэ жилийн саятнуудын тоо гарах болоогүй байгаа болохоор өнгөрсөн жилийн байдлыг уншигч танд танилцуулъя. 2012 онд нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй 11 сая хүн байжээ. Жижиг том гэлтгүй улс болгонд саятнууд ганц хоёроос эхлээд зуун мянга хүртэл бий. Иймд орон болгоныг тоочиж таныг чилээлгүйгээр хамгийн олон саятантай 12 улсыг танилцуулъя.
Өмнөд Солонгос
Хамгийн олон саятантай орнуудын жагсаалтын 12 дугаар байрт Өмнөд Солонгос оров. Өнгөрсөн жилийн байдлаар энэ улсад хувийн ихээхэн хэмжээний хөрөнгөтэй 160 мянган хүн амьдарч байв.
Өмнөд Солонгосын хүн ам 49.78 сая. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 107 дугаарт ордог. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 29140 ам.доллар.
Бразиль
Сая ам.доллар давсан хөрөнгөтэй 165 мянган хүнтэйгээр Бразиль улс жагсаалтын 11 дүгээр байранд оржээ. Бразиль нь газар нутгаараа дэлхийд тавдугаарт ордог. 201 сая хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 10 471 ам.доллар.
Итали
Итали эдийн засгийн хямралд ороод байгаа ч гэлээ нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүсийнх тоо цөөрөөгүй болохоор жагсаалтын 10 дугаар байрт орсон байна. 2011 онтой харьцуулахад 4.5 хувиар өсч 176 мянга хүрсэн байна. Энэ улс газар нутгаараа дэлхийд 71 дүгээрт ордог. 59 сая 570 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 32 522 ам.доллар.
Австрали
Өнгөрсөн жилийн байдлаар тив улсын саятнуудын тоо онцгой нэмэгджээ. 2011 оныхтой харьцуулбал 15.1 хувиар нэмэгдэж 207 мянгад хүрчээ. Австрали нь газар нутгаараа дэлхийд зургадугаарт ордог. 22 сая 260 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүн ногдох хэмжээ 39 875 ам.доллар. Саятнуудынхаа тоогоор энэ улс есдүгээр байранд орж байна.
Швейцарь
Альпийн нуруунд байдаг энэ орныг банкируудын улс ч гэж нэрлэдэг. Хувийн ихээхэн хэмжээний хөрөнгөтэй хүний тоо нь 282 мянга. Энэ нь 2011 оныхоос 12 хувиар багассан тоо. Багассан ч гэлээ хамгийн олон саятантай орнуудын жагсаалтад наймдугаар байрт орж чаджээ. Газар нутгийн хэмжээгээр Швейцарь нь дэлхийд 132 дугаар байранд, долоон сая 266 мянган хүн амтай, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 81 мянган ам.доллар.
Канад
Сая ам.доллар гарсан хөрөнгөтэй хүний тоо Канадад 298 мянгад хүрсэн нь 2011 оныхоос 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд жагсаалтын долдугаар байранд оржэээ. Канад нь газар нутгаараа дэлхийд хоёрдугаарт ордог. 34 сая 568 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 47066 ам.доллар.
Франц
Ихээхэн хэмжээний хувийн хөрөнгөтэй хүмүүсийн тоо нь Францад 2012 онд 6,4 хувиар нэмэгдэж 430 мянгад хүрсэн болохоор энэ жагсаалтын зургаадугаар байранд орлоо. Гэхдээ он гарч саятнуудаа дахин тоолох үед энэ тоо буурч таарах биз. Учир нь Ерөнхийлөгч Олланд сая евро давсан хөрөнгөтэй хүмүүсээс илүү өндөр татвар авна гээд олон хүнийг үргээсэн.
Үргэсэн саятнууд хөрш зэргэлдээ Бельги рүү, зарим нь бүр Орос руу зугатсан. Франц газар нутгаараа 48-д ордог. 65 сая 951 мянган хүн амтай. ДНБ-ийн нэг хүнд ногдох хэмжээ 33 832 ам.доллар.
Их Британи
2012 оны байдлаар энэ оронд 465 мянган хүн ихээхэн хэмжээний хувийн орлоготой гэсэн ангилалд багтсан болохоор жагсаалтын айргийн тавд орсон байна.
Энэ нь 2011 оныхоос 5.4 хувь өссөн үзүүлэлт юм. Их Британи нь газар нутгаараа 78 дугаарт ордог. 63 сая 395 мянган хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 36 119 мянган ам.доллар.
Хятад
Саятнуудын тоогоо хамгийн их нэмсэн бас нэгэн улс нь манай урд хөрш. Хятадын нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2012 онд 643 мянгад хүрсэн нь 2011 оныхоос даруй 14.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ингэснээр жагсаалтын дөрөвдүгэдөрөвдүгээрт оржээ. Хятад нь газар нутгаараа гуравдугаарт ордог, тэрбум 349 сая 585 мянга 838 хүн амтай.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжэээ 3744 ам.доллар.
Герман
Хамгийн олон саятантай орнуудын жагсаалтын гуравдугаарт Герман улс орсон байна. 2012 онд энэ улсын саятнуудын тоо сая 015 мянгад хүрсэн нь 2011 оныхоос 6.7 хувиар буурсан үзүүлэлт. ХБНГУ нь газар нутгаараа дэлхийд 62 дугаарт ордог. 80 сая 219 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 39 442 ам.доллар.
Япон
Хамгийн олон саятантай орнуудын жагсаалтын аман хүзүүнд Наран улс оржээ. Энэ улсад сая давсан ам.долларын хөрөнгөтэй хүний тоо нь сая 902 мянга. Энэ нь 2011 оныхоос 4.4 хувиар өссөн үзүүлэлт. Япон нь газар нутгаараа дэлхийд 61 дүгээр байранд ордог. 127 сая 253 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 42 325 ам.доллар.
АНУ
Жагсаалтын нэгдүгээрт эдийн засаг, зэвсэглэл, санхүү гээд бүх л үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа Америк орсонд гайхах зүйлгүй. 2012 оны байдлаар энэ улсад гурван сая 436 мянган саятан амьдарч байжээ. Энэ нь 2011 оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт юм.
АНУ нь газар нутгаараа дэлхийд гуравдугаарт ордог. 316 сая 668 мянган хүн амтай гэдгээрээ дэлхийд мөн гуравдугаарт ордог. ДНБ-ий хэмжээ нь 15.685 их наяд ам.доллар бөгөөд дэлхийд нэгдүгээрт. Үүнээс нэг хүнд ногдох хэмжээ нь 49 922 ам.доллар.
Энэ жагсаалтад орсон улсууд дотроос баян ядуугийн ялгаа нь хэт их байгаа хоёр л улс байна. Нэг манай урд хөрш, нөгөө нь Бразиль. Бусад бүх орнуудад баян ядуугийн эрс ялгаа байхгүй, нийгмийн дийлэнх олонх нь дундаж давхарга юм.
Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо уг жагсаалт орсон орнуудын дотроос хамгийн жижиг Швейцарь улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 81 мянган ам.доллар байгаа гэдэг төр нь ямаршуу нарийн тооцоотой, ухаалаг бодлого явуулдгийг харуулж байгаа хэрэг.
korea 49.78 29140 1,450,589,200,000 barazil 201 10471 2,104,671,000,000 italy 59.57 32522 1,937,335,540,000 avstar 22.26 39875 887,617,500,000 shevtsar 7.266 81 588,546,000 canada 34.568 47066 1,626,977,488,000 franch 65.951 33832 2,231,254,232,000 english 63.395 36119 2,289,764,005,000 china 1349.585 3744 5,052,846,240,000 germian 80.219 39442 3,163,997,798,000 japan 127.253 42325 5,385,983,225,000 usa 316.668 49922 15,808,699,896 монгол 2,9 2500 7,250,000,000
Хувийн ихээхэн хэмжээний хөрөнгөтэй хүн гэж сая ам.доллар давсан мөнгөтэй хүмүүсийг хэлдэг. Ингэж тодруулахдаа саятаны байшин, эдлэн газар гэх мэт үл хөдлөх хөрөнгө, уран зураг гэх мэт үнэт эд зүйлсийн цуглуулга, машин, хувцас гэх мэт хэрэглээний эд зүйлсийг оруулдаггүй зөвхөн мөнгөн хөрөнгийг нь тооцдог. Энэ жилийн саятнуудын тоо гарах болоогүй байгаа болохоор өнгөрсөн жилийн байдлыг уншигч танд танилцуулъя. 2012 онд нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй 11 сая хүн байжээ. Жижиг том гэлтгүй улс болгонд саятнууд ганц хоёроос эхлээд зуун мянга хүртэл бий. Иймд орон болгоныг тоочиж таныг чилээлгүйгээр хамгийн олон саятантай 12 улсыг танилцуулъя.Өмнөд Солонгос
Хамгийн олон саятантай орнуудын жагсаалтын 12 дугаар байрт Өмнөд Солонгос оров. Өнгөрсөн жилийн байдлаар энэ улсад хувийн ихээхэн хэмжээний хөрөнгөтэй 160 мянган хүн амьдарч байв.
Өмнөд Солонгосын хүн ам 49.78 сая. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 107 дугаарт ордог. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 29140 ам.доллар.
Бразиль
Сая ам.доллар давсан хөрөнгөтэй 165 мянган хүнтэйгээр Бразиль улс жагсаалтын 11 дүгээр байранд оржээ. Бразиль нь газар нутгаараа дэлхийд тавдугаарт ордог. 201 сая хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 10 471 ам.доллар.
Итали
Итали эдийн засгийн хямралд ороод байгаа ч гэлээ нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүсийнх тоо цөөрөөгүй болохоор жагсаалтын 10 дугаар байрт орсон байна. 2011 онтой харьцуулахад 4.5 хувиар өсч 176 мянга хүрсэн байна. Энэ улс газар нутгаараа дэлхийд 71 дүгээрт ордог. 59 сая 570 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 32 522 ам.доллар.
Австрали
Өнгөрсөн жилийн байдлаар тив улсын саятнуудын тоо онцгой нэмэгджээ. 2011 оныхтой харьцуулбал 15.1 хувиар нэмэгдэж 207 мянгад хүрчээ. Австрали нь газар нутгаараа дэлхийд зургадугаарт ордог. 22 сая 260 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүн ногдох хэмжээ 39 875 ам.доллар. Саятнуудынхаа тоогоор энэ улс есдүгээр байранд орж байна.
Швейцарь
Альпийн нуруунд байдаг энэ орныг банкируудын улс ч гэж нэрлэдэг. Хувийн ихээхэн хэмжээний хөрөнгөтэй хүний тоо нь 282 мянга. Энэ нь 2011 оныхоос 12 хувиар багассан тоо. Багассан ч гэлээ хамгийн олон саятантай орнуудын жагсаалтад наймдугаар байрт орж чаджээ. Газар нутгийн хэмжээгээр Швейцарь нь дэлхийд 132 дугаар байранд, долоон сая 266 мянган хүн амтай, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 81 мянган ам.доллар.
Канад
Сая ам.доллар гарсан хөрөнгөтэй хүний тоо Канадад 298 мянгад хүрсэн нь 2011 оныхоос 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд жагсаалтын долдугаар байранд оржэээ. Канад нь газар нутгаараа дэлхийд хоёрдугаарт ордог. 34 сая 568 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 47066 ам.доллар.
Франц
Ихээхэн хэмжээний хувийн хөрөнгөтэй хүмүүсийн тоо нь Францад 2012 онд 6,4 хувиар нэмэгдэж 430 мянгад хүрсэн болохоор энэ жагсаалтын зургаадугаар байранд орлоо. Гэхдээ он гарч саятнуудаа дахин тоолох үед энэ тоо буурч таарах биз. Учир нь Ерөнхийлөгч Олланд сая евро давсан хөрөнгөтэй хүмүүсээс илүү өндөр татвар авна гээд олон хүнийг үргээсэн.
Үргэсэн саятнууд хөрш зэргэлдээ Бельги рүү, зарим нь бүр Орос руу зугатсан. Франц газар нутгаараа 48-д ордог. 65 сая 951 мянган хүн амтай. ДНБ-ийн нэг хүнд ногдох хэмжээ 33 832 ам.доллар.
Их Британи
2012 оны байдлаар энэ оронд 465 мянган хүн ихээхэн хэмжээний хувийн орлоготой гэсэн ангилалд багтсан болохоор жагсаалтын айргийн тавд орсон байна.
Энэ нь 2011 оныхоос 5.4 хувь өссөн үзүүлэлт юм. Их Британи нь газар нутгаараа 78 дугаарт ордог. 63 сая 395 мянган хүн амтай. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 36 119 мянган ам.доллар.
Хятад
Саятнуудын тоогоо хамгийн их нэмсэн бас нэгэн улс нь манай урд хөрш. Хятадын нэг сая ам.доллар давсан хөрөнгөтэй хүмүүсийн тоо 2012 онд 643 мянгад хүрсэн нь 2011 оныхоос даруй 14.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр жагсаалтын дөрөвдүгэдөрөвдүгээрт оржээ. Хятад нь газар нутгаараа гуравдугаарт ордог, тэрбум 349 сая 585 мянга 838 хүн амтай.
Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжэээ 3744 ам.доллар.
Герман
Хамгийн олон саятантай орнуудын жагсаалтын гуравдугаарт Герман улс орсон байна. 2012 онд энэ улсын саятнуудын тоо сая 015 мянгад хүрсэн нь 2011 оныхоос 6.7 хувиар буурсан үзүүлэлт. ХБНГУ нь газар нутгаараа дэлхийд 62 дугаарт ордог. 80 сая 219 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 39 442 ам.доллар.
Япон
Хамгийн олон саятантай орнуудын жагсаалтын аман хүзүүнд Наран улс оржээ. Энэ улсад сая давсан ам.долларын хөрөнгөтэй хүний тоо нь сая 902 мянга. Энэ нь 2011 оныхоос 4.4 хувиар өссөн үзүүлэлт. Япон нь газар нутгаараа дэлхийд 61 дүгээр байранд ордог. 127 сая 253 мянган хүн амтай. ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 42 325 ам.доллар.
АНУ
Жагсаалтын нэгдүгээрт эдийн засаг, зэвсэглэл, санхүү гээд бүх л үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа Америк орсонд гайхах зүйлгүй. 2012 оны байдлаар энэ улсад гурван сая 436 мянган саятан амьдарч байжээ. Энэ нь 2011 оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт юм.
АНУ нь газар нутгаараа дэлхийд гуравдугаарт ордог. 316 сая 668 мянган хүн амтай гэдгээрээ дэлхийд мөн гуравдугаарт ордог. ДНБ-ий хэмжээ нь 15.685 их наяд ам.доллар бөгөөд дэлхийд нэгдүгээрт. Үүнээс нэг хүнд ногдох хэмжээ нь 49 922 ам.доллар.
Энэ жагсаалтад орсон улсууд дотроос баян ядуугийн ялгаа нь хэт их байгаа хоёр л улс байна. Нэг манай урд хөрш, нөгөө нь Бразиль. Бусад бүх орнуудад баян ядуугийн эрс ялгаа байхгүй, нийгмийн дийлэнх олонх нь дундаж давхарга юм.
Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо уг жагсаалт орсон орнуудын дотроос хамгийн жижиг Швейцарь улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 81 мянган ам.доллар байгаа гэдэг төр нь ямаршуу нарийн тооцоотой, ухаалаг бодлого явуулдгийг харуулж байгаа хэрэг.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
irgen
Hyatadyn bayalchuud gej tor zasag barij baigaa toriin avligachid baigaa yom shuu dee? said darga nar ni bugd toriinhoo omchiig ah duu hamaatan sadnaaraa huvaagaad avchihsan baigaa shuu dee?
2013.06.28
2013.06.28























