"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ё.Отгонбаяр бүрэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж чадах уу
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан мөнгө завшсан байж болзошгүй хэргийг цагдаагийнхан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна. Ингээд мөрдөн шалгах явцад түүнтэй холбоотой байж болох Багшийн хөгжлийн ордонг улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бариулах үедээ хууль зөрчсөнөөс гадна 2,7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байж болзошгүйг цагдаагийнхан илрүүлсэн гэх. Түүнээс гадна эхнэрийнх нь нэр дээр байсан 26 данс өдгөө 36 болсныг эх сурвалжууд хэлэх боллоо.
"Багшийн хөгжлийн ордон"-г 2009 онд Японы буцалтгүй тусламжийн 6,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих тендер зарласан ч Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан БНСУ-ын "Sangbo constraction" гэх компанид тендергүйгээр олгосон нь илэрчээ. Ингээд 6,2 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлсэн ч өнөөх компани нь ордны барилга барих эрхээ өөр компанид шилжүүлж 6,2 тэрбумаас 3,5 тэрбумыг нь шилжүүлжээ. Ингэж л дундаас 2,7 тэрбум төгрөг алга болжээ.
Энэ хэргийн улмаас УМБГ-аас Улсын ерөнхий прокурорт Ё.Отгонбаярыг авлига, албан тушаалын хэрэгт шалгах хүсэлтийг хүргүүлсэн байна. Хууль хяналтынхан хэргийг шалгаж 30 гаруй данс нуусан, бусдаас авилга өгөхийг шаардсан, дарамталсан зэрэг нь бараг нотлогдоод байгаа болохоор тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Үнэхээр л шалгуулахаас айхгүй байна гэж байгаа бол эрхэм гишүүн эр зориг гаргах л үлдлээ.
МАН -ын шилж бойжуулсан боловсон хүчин аймшигтай байна.Өмөөрөх юм алга. Элбэгээ ерөнхийлэгчийг зүхэж байгаа хүмүүст Отгонбаяртан нар л хэрэгтэй юм байна. Улс үндэстэн маань ч хэрэггүй юм байна. Арай МАНд шинээр элссэн залуус маань ямар хүмүүс юм болдоо БУРХАН МИНЬ
ЭНХТҮВШИН ХАМГИЙН МУУ МЕНЕЖЕР БОЛОХОО ХАРУУЛЛАА. ЧАДАХ ЗҮЙЛ ЮУ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА. ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН НЬ ДЭЭР ДЭЭ. ТЭГЭЭД Ч МАН ИДДЭГ УУДАГ, ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДААС БҮРДСЭН НАМ ТУЛ УЛС ТӨРИЙН ТАВЦАНГААС ЗАЙЛСАН НЬ ДЭЭР БОЛЖЭЭ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан мөнгө завшсан байж болзошгүй хэргийг цагдаагийнхан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна. Ингээд мөрдөн шалгах явцад түүнтэй холбоотой байж болох Багшийн хөгжлийн ордонг улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бариулах үедээ хууль зөрчсөнөөс гадна 2,7 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байж болзошгүйг цагдаагийнхан илрүүлсэн гэх. Түүнээс гадна эхнэрийнх нь нэр дээр байсан 26 данс өдгөө 36 болсныг эх сурвалжууд хэлэх боллоо. "Багшийн хөгжлийн ордон"-г 2009 онд Японы буцалтгүй тусламжийн 6,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих тендер зарласан ч Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан БНСУ-ын "Sangbo constraction" гэх компанид тендергүйгээр олгосон нь илэрчээ. Ингээд 6,2 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлсэн ч өнөөх компани нь ордны барилга барих эрхээ өөр компанид шилжүүлж 6,2 тэрбумаас 3,5 тэрбумыг нь шилжүүлжээ. Ингэж л дундаас 2,7 тэрбум төгрөг алга болжээ.
Энэ хэргийн улмаас УМБГ-аас Улсын ерөнхий прокурорт Ё.Отгонбаярыг авлига, албан тушаалын хэрэгт шалгах хүсэлтийг хүргүүлсэн байна. Хууль хяналтынхан хэргийг шалгаж 30 гаруй данс нуусан, бусдаас авилга өгөхийг шаардсан, дарамталсан зэрэг нь бараг нотлогдоод байгаа болохоор тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж, шалгуулахаас өөр аргагүй болоод байгаа юм. Үнэхээр л шалгуулахаас айхгүй байна гэж байгаа бол эрхэм гишүүн эр зориг гаргах л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Zochin
Bayriin baruun gar Evgui umnuud mun ch ih hiisen baihaa Uhaj tonhiod uzvel ch
2017.04.18
2013.07.01
2013.06.27























