"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийг Оросын 32 ажиглагч ажиглана
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга В.Е.Чуровыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр В.Е.Чуров “Энэ оны намар Австрийн Вена хотод болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хурлаар сонгуульд автоматжуулсан систем ашиглаж буй талаархи харьцуулсан судалгаа илтгэлүүдийг хэлэлцэхээр товлосон. Үүнд Монголын талын мэдээлэл, туршлага нь ихээхэн сонирхол татах болно. Чухамхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглах хүрээнд сонгуульд ашиглаж буй санал хураалтын автоматжуулсан системийн ажиллагаа, ашиглалт сонирхол ихэд татаж байна” гэдгийг онцлов.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг ОХУ-ын Сонгуулийн Төв Комисс, Монгол Улс дахь Элчин сайдын яамны гээд 32 ажиглагч ажиглахаар үнэмлэхээ авчээ. Монголын сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байгааг ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга тэмдэглээд зарим оронд сонгуулийн хэсгийн хороонд гадаадын ажиглагч ажиглах байтугай орох эрхгүй байдгийг дурдсан юм.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлог түүний бэлтгэл ажлын явц ялангуяа сонгуульд автоматжуулсан системийг хэрхэн ашиглаж буй талаар зочдод танилцуулсан. Уулзалтын төгсгөлд хоёр улсын сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Сонгуулийн Төв комиссын дарга В.Е.Чуровт Монголын Сонгуулийн байгууллагын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийг гардууллаа.

0 Сэтгэгдэл