"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хөгжлийн ташуур LIKE давлагаанд аймгууд нэгдлээ
Монголын мянга мянган залуусын хүсэл мөрөөдөлийг жигүүртээ тээн нисч яваа Like төсөл буюу “like-д нэгдэцгээе” аяныг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болжээ.
Гоёмсог барилга, өргөн гудамж, зам талбай, гүүр, хөшөө дурсгал бүхий хотын шинжийг агуулсан, Нийслэл хотын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн 5000 гаруй залуус өчигдөр Like-д нэгдлээ. Тус дүүргийн залуус ийнхүү аянд нэгдсэнээрээ өнгөрсөн хугацаанд МУ-ын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн ажлуудыг дахиад дөрвөн жил илүү эрчээр, илүү хөгжилрүү үргэлжлүүлэн хийхийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
Хамгийн сүүлд авсан мэдээгээр “Like-д нэгдэцгээе” аяны www.facebook.com/LikeMongolia цахим хуудаст 56000 орчим залуус лайк дарж, хөдөлгөөнт iPad дээр аяныг дэмжсэн залуусын тоо 30.000 хол давжээ. Дуу хоолойгоо бусдаас илүүтэйгээр илэрхийлэн, аянд нэгдсэн Баянгол, Баянзүрх, Багануур, Налайх дүүргүүд, Эрдэнэт, Дархан, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Төв, Говь-Алтай аймгуудын мянга мянган залууст талархал илэрхийлье.

Санаачлагаа ажил хэрэг болгохын төлөө тууштай зүтгэж чадвал хаана хүрч болдгийг энэхүү аян харуулж байна. Эхэлсэнээсээ хойш даруй сар гаруйн хугацаанд ийм амжилтанд хүрсэн “Like-д нэгдэцгээе” аян цаашид хүний нүдэнд харагдаж, гарт баригдахуйцаар үр дүн гарсан ажил бүхэнд урам хайрласан ташуур болж, хөгжил дэвшил өөд залуусыг уриалсаар байх болно. “Like-д нэгдэцгээе” Залуусаа!
Монголын мянга мянган залуусын хүсэл мөрөөдөлийг жигүүртээ тээн нисч яваа Like төсөл буюу “like-д нэгдэцгээе” аяныг өнөөдөр мэдэхгүй хүн үгүй болжээ.Гоёмсог барилга, өргөн гудамж, зам талбай, гүүр, хөшөө дурсгал бүхий хотын шинжийг агуулсан, Нийслэл хотын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүргийн 5000 гаруй залуус өчигдөр Like-д нэгдлээ. Тус дүүргийн залуус ийнхүү аянд нэгдсэнээрээ өнгөрсөн хугацаанд МУ-ын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн ажлуудыг дахиад дөрвөн жил илүү эрчээр, илүү хөгжилрүү үргэлжлүүлэн хийхийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.

0 Сэтгэгдэл