"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга Монголд айлчилна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы дарга Вук Еремич өнөөдөр манай улсад анх удаа айлчилна. Манай улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, орлогч нар айлчилж байсан боловч Ерөнхий Ассамблейн чуулганы дарга айлчилж буй нь анхных.
Серб Улсын иргэн Вук Еремич өнгөрсөн оны есдүгээр сараас НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганыг даргалж байгаа. Түүний удирдаж буй чуулганаас одоогоор 268 тогтоол батлагдсанаас өнгөрсөн онд батлагдсан Палестины ард түмэнд НҮБ-ын “гишүүн бус ажиглагч” улсын статус олгосон тогтоол нь хамгийн томоохон үйл явдалд тооцогдож байна.
Манай улс 2012 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”, “Ардчиллын боловсрол”-ын асуудлаарх хоёр тогтоолын төслийг хэлэлцүүлж батлуулсан. Манай улсын аюулгүй байдал, олон улсын нэр хүндэд онцгой ач холбогдолтой эдгээр тогтоол батлагдахад ноён В.Еремичийн дэмжлэг туслалцаа их байсныг албаныхан онцолж байв.
Вук Еремич манай улсад нэг өдрийн айлчлах хийх хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхах юм байна.

0 Сэтгэгдэл