"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөх боломж бүрдүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хуулиар олгогдсон сонгох эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй. Манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн судалгаа байдгийн 30-35 мянга нь сонгууль өгөх насных аж. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сонгогчийн боловсрол” төслийг СЕХ санхүүжүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй болон бичиг үсэг мэдэхгүй иргэдэд зориулан тусгайлан саналын хуудас хэвлэсэн байна. Энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл “Энэ удаагийн сонгууль хараагүй иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаагаараа онцлогтой. Бид сонгуульд саналаа бие дааж, нууцаар өгөх эрхтэй болсон. Өмнө нь гэр бүлийнхээ нэг гишүүнийг дагуулж очин, саналаа хэлж, дугуйлуулдаг байсан. Үүнд 100 хувийн баталгаа байхгүй. Нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаст баррель үсгээр бичсэн учраас бид уншиж, өмнөх дугуйг нь тэмтрэн будах боломжтой болоод байна. Мөн сонгогчдын боловсрол зориулан томруулсан үсгээр болон баррель үсгээр сонгогч танаа гарын авлагыг хэвлээд байгаа. Гарын авлагаа орон даяар тараалаа” гэв.
Сонгуулийн санал авах байр бүрт баррель үсэгтэй хавтас нэг ширхэг байх юм байна. Сул хараатай хүмүүст зориулан томруулдаг шил саналын хуудас бөглөх бүхээгт байх аж. Мөн санал авах байрны талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарц хийх гэнэ.
Сонгуулийн санал авах байр бүрт баррель үсэгтэй хавтас нэг ширхэг байх юм байна. Сул хараатай хүмүүст зориулан томруулдаг шил саналын хуудас бөглөх бүхээгт байх аж. Мөн санал авах байрны талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарц хийх гэнэ.
0 Сэтгэгдэл























