"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Оросоос 18,2 тэрбум ам.доллар явуулжээ
Орост ажиллаж байгаа хуучин Зөвлөлтийн Бүгд найрамдах улсуудын хөдөлмөрийн цагаачид энэ жил ар гэр рүүгээ 18,2 тэрбум ам.доллар явуулсан нь түүхэн дээд амжилт тогтоожээ.
Гадаадын цагаачдынхаа тоогоор манай хойд хөрш Америкийн дараа дэлхийд хоёрдугаар бичигддэг. Орост ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудын иргэд. Тэдний Орост цалин хэлбэрээр олж нутаг руугаа явуулсан мөнгөний хэмжээ нь ОХУ-ын ДНБ-ий 0,93 хувь болжээ. Харин энэ мөнгийг хүлээн авч байгаа улсуудын хувьд эдийн засагт нь асар их нэмэр болдог. Тухайлбал, орост “халтуур” хийж байгаа цагаачдын явуулсан мөнгө Тажикийн ДНБ-ий 50, Киргизийн ДНБ-ий 30, Молдавын ДНБ-ий 15 хувийг бүрдүүлдэг.
Явуулдаг мөнгөний хэмжээ нь Оросын эдийн засгийн үзүүлэлт сайн жилүүдэд огцом нэмэгдээд, өсөлт удаашрах үед эрс багасдаг. Учир нь хөдөлмөрийн цагаачдын дийлэнх нь барилга гэх мэт цалин багатай салбаруудад ажилладаг аж.
Харин гадаадад ажилладаг оросуудын нутаг руугаа явуулдаг мөнгөний хэмжээ жилд дунджаар ОХУ-ын ДНБ-ий 0,17 хувь буюу 3,29 тэрбум ам.доллар байдаг. Тэгээд ч Орос дахь ажилгүйдлийн төвшин хэзээ ч байгаагүй доогуур байгаа аж.

0 Сэтгэгдэл
Иргэн
Манай 50,0 мянга шахам иргэн урт богино хугацаагаар тэнд ажиллаж ажил амьдралаа залгуулдгыг манай томчууд мэддэг болов уу.
2013.06.20