"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Аваргын минь нэрийг хугалчих вий дээ
Манай Дархан аварга Бат-Эрдэнэ шиг сайхан монгол эр хүн хаана байна аа. Монгол наадмын дэвжээнд босоо дэвж, улс төрд ч гэсэн гурвантаа босоо байгаа хүн. МАН-ын эрх мэдэлтэн, эвэр туурайтнууд авлига авлаа л гэнэ, улсын мөнгө идлээ л гэдэг, зарим нь бяр хүчээ гайхуулан Төрийн ордонд төрийн түшээ хүнийг барьж аваад зодсон л гэнэ. Сайд байсан, УИХ-ын гишүүн нь авлига өгсөнгүй хэмээн хүнийг бусдаар зодуулсан л гэнэ.

Чухамдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг УИХ-ын гишүүн байсан 10-аад жилд бид ийм таагүй зүйл сонссон бил үү, үгүй. УИХ-ын гишүүн байхдаа урт нэртэй хууль гээчийг санаачлан олон түмнээсээ оноо авч байсан удаатай. Энэ хуулиа хэрэгжүүлчих гэж өнөө ч тэмцэж байгаа.
За эр хүний хувьд ярих юмгүй байлгүй дээ. Түүнийг МАН-ын олон албан тушаалтан шиг Сөүлд казино тоглож гэнэ, энэ тэр бааранд согтуурхаж намынхаа нөхрийг зодож, хөл рүү нь цанын таягаар дүрж гэнэ гэж монголын ард түмэн сонсоогүй.
Монголын ард түмэн аваргадаа хайртай. Нэр цэвэр сайхан яваасай хэмээн хайрладаг, бүр зургийг нь хоймрийнхоо авдар дээр залдаг.
Ийм ч болохоор би дархан аваргыгаа МАН-ын луйварчдаас харамлан хайрлаж байна. МАН-ынхан яах гэж аваргыг минь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв.
Түүний энэ сайхан алдраар түрээ бариад зүтгэчихэд МАН-ын нэрээр биш, аваргын минь нэрээр ялчихаж юун магад гэж мөрөөдсөн хэрэг. Хэрэв ингээд ялчихвал юу болох вэ.
МАН хамаг муу муухай, булай бохир зүйлээ аваргын минь цэвэр сэтгэлийг далимдуулан цэвэр гараар нь хийлгэнэ. Өмнө нь өөрсдөө хийж чадаагүй, өнөөгийн Шинэчлэлийн Засгийн газрын хийгээд байгаа өөдтэй өнгөтэй бүхнийг дархан аваргаар минь чагтлуулна. Өдөр бүрий, өглөө бүрий өрөөнд нь гүйж очин улиглаж байгаад УИХ-ын гаргаж байгаа хууль бүхэнд хориг тавиулна.
Хамгийн гол нь өнөөдөр зах сэжүүрээсээ цухуйж бултайж байгаа энэ намын томцуулын авлига хээл хахууль, луйвартай холбоотой бүхий л хэргийг зогсоож хэрэгсэхгүй болгоно. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байгаад юу хийх нь, Монгол Улсад юу бүтээх нь МАН-ынханд чухамдаа огтын хамаагүй ч чих зөөлөн, юу ч хэлсэн за гээд гарын үсэг зурчих өөрийн хүн хэрэгтэй байгаа нь туйлын үнэн. Тэдний хувьд их аваргын минь цайлган зан, гүндүүгүй араншинг ашиглаж МАН нэрийн дор халхавчилсан луйвар булай бузар бүхнээ дарж нууж өнгөрөхийг санаархаж байгаа. Өнөөдөр Ё.Отгонбаяр, Б.Хүрэлбаатар гээд хоёр сайдын нь нэр цухуйж байгаа бол маргааш МАН-ын ийм Отгонбаяртангууд зөндөө гарч ирнэ. Тэд өнөөдөр зүрх нь дэлсээд валидол уугаад арай гэж амьсгалж байгаа.
Дархан аварга минь Ерөнхийлөгч болдог л юм бол тэд өрөө рүү нь уралдаж гүйж очоод “Би л таныг дэмжиж УИХ-д оруулсан, Сая бас л дэмжиж байгаад ерөнхийлөгч болголоо. Одоо аяганы хариу өдөртөө гэдэг. Энэ хэргийг л шалгуулахгүй болгож аль. Шүүх хуулийн байгууллагын энэ аймаар ажлыг зогсоож үз” гээд гуйна, мөргөнө.
Энэ бүхэн улс оронд ямар хор аюултайг үл дурдан ард түмнийхээ дунд хүндлэгдсэн энэ сайхан аваргын минь нэр алдарт ямар муухай хор хөнөөл, хар толбо болох бол гэж сэтгэл зовниж байгаагаа хэлье үү. Аварга минь хүнд “Үгүй” гэж хэлдэг эсэхийг бүү мэд. Хэр шударга хүн юм.
Гэхдээ л намынхандаа хайртай юм билээ. Тэгэхээр тэднийхээ үгэнд орж явсаар байгаад л “Далай даян дархан аварга, гүндүүгүй сайхан монгол эр, цэвэр сэтгэлтэй, цэвэр гартай” гэсэн энэ сайхан алдраа бохирдуулчих вий дээ.
Аваргыгаа аварга чигээр нь л хайрлаж хүндэлж явъя та минь. Ерөнхийлөгч нэр зүүлгэчихээд МАН-ын хамаг булай бузартай хольж хутгаад хожим нь сайхан аварга гээд магтъя аа магтаж болохгүй, МАН-тай холилдсон муу ерөнхийлөгч байдаг, муу хэлье ээ муулж болдоггүй дархан аварга минь байдаг юм болох вий дээ.
Ингэж холион бантан болгочихсноос зүгээр л дархан аваргыгаа зүгээр л аварга чигээр нь л хайрлаж явъя.
Аварга ч гэсэн өөрөө аварга хэвээрээ үлдээсэй дээ.
Elbegee tegvel uls turd 23 jil baihda yugaar giiguulsen yum be ene Mongol orniig? Aluurchidiig urshuuj,Niigmiin halamjiig tsetsegluulsen. Uur yu hiisen yum?
avargiin nereer ardiin nam garah gsn bodlogo bhdaa huurhii. sain hunii neriig hudaldj ideh ni dee
ene kzdasuud awragt maani athaarahj uhleede tanai tegwel muu hujaagin ***** shees chin tegeed mongol ulsad maani yu hiisen ymbe
Энэ мэдээлэл оруулсан хүнийг харин АТГ-д өгчихмөөр юм биш үү, төрийн тэргүүн яадаг гэнэ ээ хууль, шүүхийн байгууллагыг гартаа авчихсан гэмт хэрэгтнийг хаацайлагч юм уу? Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хууль зөрчигчийг хаацайлах талаар заалт байна уу? Инээдтэй юм бичиж байх аа больмоор юм. Ийм хүнээр нийтлэл тавиулж байдаг ASSA.MN ч дээ.
hudalch gedegiin chi yaj medeh ve dee nud unen chih hudal gediin tarhiniihaa hemjeegeer setgej itgehee boli za ahiin duu jaahan toimtoi yum yarij bichej baival taarna
Аварга нь ч аварга л даа. Гэхдээ арай л худалч дээрээс нь төрийн ажил зохихгүй ээ
Энэ хүн мартагдаагүй мартагдах ч эрхгүй хүн юм. Монгол бөхийн дэвжээнд босоо байсан шиг монгол төрд ч гэсэн босоо байсаар ирсан. Энэ хугацаанд хэн нэгэнд барьцаалагдаж, хэсэг бүлэг хүмүүстэй бүлэг болон талцаж байгаагүй. Чухал шаардлагатай үед намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг зогсож чаддаг улс төрч. Ийм хүнийг олж танихгүй иймэрхүү юм бичиж байгаа хүмүүс өөрсдийгөө нэг анзаарах цаг болжээ
Ард түмээн энэ Номтойбаяр гэгч гэмт хэрэгтэн чинь арай дэндсэн юм биш үү.
Админаа энэ Номтойбаярын мэдээлэл дээр сэтгэгдэл яагаад бичиж болохгүй байгаа юм вэ. Үнэн мэдээлэл байна шүү дээ. Битгий ийм хулчгар байл даа.

tsaaNA CHIN AWARGA GARWAL EH ORONDOO IRNE, HARIN GARAHGUI BOL SHOROND ORNO GEED YAWJ BNA GENEE YADAG BILEE
Hairan ch avarga mini, MAM-iin buunii nohoi bolchihvol muu l baina daa
сүүлийн үед МАН бүр харагдахаа ч байлаа дуу нь ч сонсогдохоо байлаадаа дотооддоо зөрчилтэй болохоор л намууд ийм байдалд ордогдоо
Юу ч хийхгүй, юу ч дуугарахгүй дүмбийгээд сууж байхад юу гэж элдэв яриа гарах вээ дээ. монголчууд сайн хүмүүсийг дандаа өөчилж, гоочилж явдаг.. харин мартагдсан хүн бол юу ч хийгээгүй байнаа л гэсэн үг
Манай Дархан аварга Бат-Эрдэнэ шиг сайхан монгол эр хүн хаана байна аа. Монгол наадмын дэвжээнд босоо дэвж, улс төрд ч гэсэн гурвантаа босоо байгаа хүн. МАН-ын эрх мэдэлтэн, эвэр туурайтнууд авлига авлаа л гэнэ, улсын мөнгө идлээ л гэдэг, зарим нь бяр хүчээ гайхуулан Төрийн ордонд төрийн түшээ хүнийг барьж аваад зодсон л гэнэ. Сайд байсан, УИХ-ын гишүүн нь авлига өгсөнгүй хэмээн хүнийг бусдаар зодуулсан л гэнэ.

Чухамдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг УИХ-ын гишүүн байсан 10-аад жилд бид ийм таагүй зүйл сонссон бил үү, үгүй. УИХ-ын гишүүн байхдаа урт нэртэй хууль гээчийг санаачлан олон түмнээсээ оноо авч байсан удаатай. Энэ хуулиа хэрэгжүүлчих гэж өнөө ч тэмцэж байгаа.
За эр хүний хувьд ярих юмгүй байлгүй дээ. Түүнийг МАН-ын олон албан тушаалтан шиг Сөүлд казино тоглож гэнэ, энэ тэр бааранд согтуурхаж намынхаа нөхрийг зодож, хөл рүү нь цанын таягаар дүрж гэнэ гэж монголын ард түмэн сонсоогүй.
Монголын ард түмэн аваргадаа хайртай. Нэр цэвэр сайхан яваасай хэмээн хайрладаг, бүр зургийг нь хоймрийнхоо авдар дээр залдаг.
Ийм ч болохоор би дархан аваргыгаа МАН-ын луйварчдаас харамлан хайрлаж байна. МАН-ынхан яах гэж аваргыг минь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв.
Түүний энэ сайхан алдраар түрээ бариад зүтгэчихэд МАН-ын нэрээр биш, аваргын минь нэрээр ялчихаж юун магад гэж мөрөөдсөн хэрэг. Хэрэв ингээд ялчихвал юу болох вэ.
МАН хамаг муу муухай, булай бохир зүйлээ аваргын минь цэвэр сэтгэлийг далимдуулан цэвэр гараар нь хийлгэнэ. Өмнө нь өөрсдөө хийж чадаагүй, өнөөгийн Шинэчлэлийн Засгийн газрын хийгээд байгаа өөдтэй өнгөтэй бүхнийг дархан аваргаар минь чагтлуулна. Өдөр бүрий, өглөө бүрий өрөөнд нь гүйж очин улиглаж байгаад УИХ-ын гаргаж байгаа хууль бүхэнд хориг тавиулна.
Хамгийн гол нь өнөөдөр зах сэжүүрээсээ цухуйж бултайж байгаа энэ намын томцуулын авлига хээл хахууль, луйвартай холбоотой бүхий л хэргийг зогсоож хэрэгсэхгүй болгоно. Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байгаад юу хийх нь, Монгол Улсад юу бүтээх нь МАН-ынханд чухамдаа огтын хамаагүй ч чих зөөлөн, юу ч хэлсэн за гээд гарын үсэг зурчих өөрийн хүн хэрэгтэй байгаа нь туйлын үнэн. Тэдний хувьд их аваргын минь цайлган зан, гүндүүгүй араншинг ашиглаж МАН нэрийн дор халхавчилсан луйвар булай бузар бүхнээ дарж нууж өнгөрөхийг санаархаж байгаа. Өнөөдөр Ё.Отгонбаяр, Б.Хүрэлбаатар гээд хоёр сайдын нь нэр цухуйж байгаа бол маргааш МАН-ын ийм Отгонбаяртангууд зөндөө гарч ирнэ. Тэд өнөөдөр зүрх нь дэлсээд валидол уугаад арай гэж амьсгалж байгаа.
Дархан аварга минь Ерөнхийлөгч болдог л юм бол тэд өрөө рүү нь уралдаж гүйж очоод “Би л таныг дэмжиж УИХ-д оруулсан, Сая бас л дэмжиж байгаад ерөнхийлөгч болголоо. Одоо аяганы хариу өдөртөө гэдэг. Энэ хэргийг л шалгуулахгүй болгож аль. Шүүх хуулийн байгууллагын энэ аймаар ажлыг зогсоож үз” гээд гуйна, мөргөнө.
Энэ бүхэн улс оронд ямар хор аюултайг үл дурдан ард түмнийхээ дунд хүндлэгдсэн энэ сайхан аваргын минь нэр алдарт ямар муухай хор хөнөөл, хар толбо болох бол гэж сэтгэл зовниж байгаагаа хэлье үү. Аварга минь хүнд “Үгүй” гэж хэлдэг эсэхийг бүү мэд. Хэр шударга хүн юм.
Гэхдээ л намынхандаа хайртай юм билээ. Тэгэхээр тэднийхээ үгэнд орж явсаар байгаад л “Далай даян дархан аварга, гүндүүгүй сайхан монгол эр, цэвэр сэтгэлтэй, цэвэр гартай” гэсэн энэ сайхан алдраа бохирдуулчих вий дээ.
Аваргыгаа аварга чигээр нь л хайрлаж хүндэлж явъя та минь. Ерөнхийлөгч нэр зүүлгэчихээд МАН-ын хамаг булай бузартай хольж хутгаад хожим нь сайхан аварга гээд магтъя аа магтаж болохгүй, МАН-тай холилдсон муу ерөнхийлөгч байдаг, муу хэлье ээ муулж болдоггүй дархан аварга минь байдаг юм болох вий дээ.
Ингэж холион бантан болгочихсноос зүгээр л дархан аваргыгаа зүгээр л аварга чигээр нь л хайрлаж явъя.
Аварга ч гэсэн өөрөө аварга хэвээрээ үлдээсэй дээ.
0 Сэтгэгдэл
2013.06.21
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.20
2013.06.19