Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долдугаар сарын 1-нийг эргэн санаж, сонгогчдыг өдөөн турхирахгүй байхыг уриаллаа
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо өнөөдөр МАН, МАХН-ын удирдлагуудад хандан мэдэгдэл хийлээ. Тэд “Иргэд сонголтоо хийх гэж байгаа хариуцлагатай үед 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлыг эргэн санаж, МАН-ын нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын нэр дэвшигч Н.Удвал болон тус намын удирдлагууд энэ сарын 26-аас хойш иргэдийг улс төрийн бохир үйлдэлд татан оролцуулах, үзэл бодлоор нь хуваах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргахгүй байх”-ыг анхааруулав.
Тэд мөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэгэн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд улс төрийн сонгуулийн одоогийн системийг өөрчлөж, бүх шатны сонгуулийг нэг жилд нэг өдөр хийдэг болгох зорилт тавин ажиллана гэдэгт найдаж байгаагаа мэдэгдлээ.

А.Индра
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан